Зүүдэнд ирсэн шивнээ Let it Be
Зүүдэнд ирсэн шивнээ Let it Be

"Энэ дуунд юу өгүүлдэг вэ?" сэдэвт бодрол, эргэцүүлэл, тайлал бүхий сонсогчийн булангийнхаа энэ удаагийн дугаараар домогт Битлз хамтлагийн "Let it Be" бүтээлийн талаар өгүүлэх болно. 

ЭНЭ ДУУНД ЮУ ӨГҮҮЛДЭГ ВЭ?

Битлз: "Let it Be"

Пол Маккартни хүүхэд ахуй үед нь нас барсан ээжтэйгээ зүүдэндээ уулзахад ээж нь түүнд хандан "Let it Be" хэмээн хэлсэн нь агуу бүтээл төрөх сэдэл болсон байдаг. Энэ бол 1967 он бөгөөд Битлз хамтлагийн дотоод уур амьсгал нэлээн хурцадсан үе юм. Тодруулбал Пол Маккартни болон Жон Леннон нарын үзэл бодлын зөрчилдөөн нь хурцдаж хамтлагийн уур амьсгал, уран бүтээлд нөлөөлөөд байсан үе. Пол өөрт болон хамтлагт нь үүсээд буй бэрхшээлтэй нүүр тулахад ээжийнх зөвлөсөн зөвлөгөө нь "Let it Be" байсан хэмээн дурсан ярьсан байдаг. 

"Let it Be" нь амьдралын хүнд хэцүү үеийг сэтгэлийн тэнхээгээр давах, сэтгэлээр унахгүй байх, аливаа асуудлын эерэг талыг олж харах, асуудал тулгарах үед тэвчээртэй байхыг уриалсан бүтээл юм. Тэр ч агуулгаараа олон сая хүний сэтгэлийг хөдөлгөж урам, зориг өгсөн бүтээл хэмээн үнэлэгддэг байна. Мөн түүнчлэн 70-аад оны соёлын хувьсгал, Хиппичүүдийн сүлд дуу болтлоо алдаршсан байна. 

"When I find myself in times of trouble, Mother Mary comes to me"

Ээж нь (Mother Mary) Полд асуудлын эерэг талд анхаарлаа хандуулахыг зөвлөсөн бөгөөд түүний энэхүү философи нь дууны үндсэн санааг тодорхойлдог.

"And in my hour of darkness, she is standing right in front of me"

Сэтгэл санаа хямарсан үед ээж нь түүнийг тайтгаруулж, зөвлөж ямагт дэргэд нь байдаг гэсэн санааг илэрхийлнэ. Энэ нь мөн амьдралын хүнд үеийг давахад гэр бүлийн гишүүд болон хайртай хүмүүсийн дэмжлэг, туслалцаа хамгаас чухал гэсэн санааг онцолж буй хэрэг юм.

Домогт Битлз хамтлаг хамгийн сүүлчийн цомгоо "Let it Be" дуугаар нэрлэн 1970 онд гаргаснаар хамтлаг дахин нэгдээгүй билээ. 

Бүтээгдсэн цагаасаа хойш 50 гаруй жил үнэ цэн нь буураагүй тус бүтээлийн олон янзын ковер хувилбарууд гарсан хэдий ч хамгийн анхны хувилбар нь хамгийн төгс гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 

When I find myself in times of trouble, Mother Mary comes to me
Speaking words of wisdom, let it be
And in my hour of darkness she is standing right in front of me
Speaking words of wisdom, let it be

Let it be, let it be, let it be, let it be
Whisper words of wisdom, let it be

And when the broken hearted people living in the world agree
There will be an answer, let it be
For though they may be parted, there is still a chance that they will see
There will be an answer, let it be

Let it be, let it be, let it be, let it be
There will be an answer, let it be

Let it be, let it be, let it be, let it be
Whisper words of wisdom, let it be

Let it be, let it be, let it be, let it be
Whisper words of wisdom, let it be, be

And when the night is cloudy there is still a light that shines on me
Shinin' until tomorrow, let it be
I wake up to the sound of music, Mother Mary comes to me
Speaking words of wisdom, let it be

And let it be, let it be, let it be, let it be
Whisper words of wisdom, let it be

And let it be, let it be, let it be, let it be
Whisper words of wisdom, let it be

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл