Сар шинийн баяраар Шинийн 1,2,3-ны өдрүүдэд бүх нийтээр амрах хуулийн заалттай ч Төгсбуянтын цаг тооллоор Шинийн нэгний өдөр тасарсан тул үндсэндээ монголчууд хагас бүтэн сайн өдөр буюу Шинийн 2,3-ны өдөр золгуутаа хийгээд даваа гарагаас ажилдаа орохоор болжээ.
Энэ нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж, үүнийгээ ч сошиал орчинд илэрхийлсээр буй.
Тэгвэл Засгийн газар тогтоол гаргаж баярын өдрийн хоногийг нааш цааш болгох эрхтэй юм. Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан.
Үүний хамгийн ойрын жишээ бол Засгийн газрын 2021.06.29-ны өдрийн 175 тоот тогтоолоор Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 16-ны Баасан гарагийн ажлын өдрийг 7 дугаар сарын 24-ний Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсүгэй.
Засгийн газрын 2019.01.30-ны өдрийн 49 тоот тогтоолоор Цагаан сарын баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2019 оны 2 дугаар сарын 8-ны Баасан гарагийн ажлын өдрийг 2 дугаар сарын 2-ны өдрийн Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсүгэй гэсэн шийдвэрүүдийг гаргаж байжээ.
Үүнээс өмнө ч баярын өдрийг сунгаж, дараа долоо хоногийнх нь амралтын өдөрт шилжүүлсэн тогтоолууд удаа дараа гарч байжээ.
Энэ жилийн тухайд Засгийн газар энэ эрхээ эдэлж, иргэдийн шинэлэх өдрийг яагаад сунгахгүй байгаа нь тодорхой бус байна. Уг нь бол асуудал эрхэлсэн сайд буюу Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өдөр сунгах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж, хуралдаанаар тогтоол гарвал энэ жилийн сар шинийн өдрүүдийг 2 хүртэл хоногоор сунгах боломжтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сая 1 сарын 29нд манай томчууд цагаан сараа хийчихсэн болохооо одоо цагаан сар хийх нь тэдэнд падгүй л дээ
Сунгах байлгүйдээ.хагас бүтэн сайн таарч бгаа юм чинь.аливаа зүйлд хүлээцтэй хандаж сур