Нийтэлсэн:
![]()
П.Оюу-Эрдэнэ
8 цагийн өмнө
Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим (МХБХТ)-аас жил бүр уламжлал болгон “Шилдэг барилга”–д өргөмжлөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулав.
Энэ удаагийн “Шилдэг Барилга” шалгаруулалтад Монгол Улсын нийслэл хот, аймаг орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар ирсэн их бүтээн байгуулалтын салбарын хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчид оролцож байгаа бөгөөд шилдэг хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, архитектор, хот төлөвлөгч, барилгын инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар шингэсэн олон барилга байгууламжууд нэр дэвшин өрсөлдсөнөөс Шилдэгийн Шилдэг барилга-1, “Шилдэг Барилга” өргөмжлөлийг 12 барилгын хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч байгууллагууд гардан авлаа. Өнөөдрийн Шилдэг барилга шалгаруулалтад статегийн ач холбогдолтой уул уурхайн үйлдвэрлэлийн цогцолбор барилга, иргэний болон үйлдвэрийн барилгын төрөлд багтах логистик агуулахын барилга, бизнес концепц бүхий оффис, худалдаа үйлчилгээ, орон сууцны цогцолбор,бизнесийн төв, худалдаа үйлчилгээ, орон сууц, ногоон барилгын шинэ технологиор баригдсан барилга байгууламжууд багтсанаараа онцлогтой.
Шилдэг барилга шалгаруулалтын хүрээнд хот төлөвлөлтийн оновчтой шийдэл, архитектур, дизайн, экстерьер интерьерийн болон зураг төслийн инженерийн тооцоолол, шилдэг шийдлүүд, шинэ дэвшилтэт, технологи материалыг нутагшуулан хэрэгжүүлсэн байна.
Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж нийслэл хот, аймаг орон нутгийн өнгө төрхийг чимсэн шилдэг барилгуудаа шалгаруулж, өргөмжлөл гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаанд дараах 13 барилгыг “ШИЛДЭГ БАРИЛГА”-аар өргөмжлөв.
ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БАРИЛГА-аар:
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР, АЖИЛЧДЫН КЭМП-ийн бүтээн байгуулалтыг “Олон улсын стандартын шаардлага хангасан, хүрээлэн буй орчинд ээлтэй орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн, стратегийн ач холбогдол бүхий цогцолбор бүтээн байгуулалт” үндэслэлээр “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БАРИЛГА”-аар
“ШИЛДЭГ БАРИЛГА”-аар:
- “СИНГАПУР СКҮҮЛ ОФ МОНГОЛИА” сургуулийн барилга нь “Архитектур орон зайн төгс шийдэлтэй, орчин үеийн хийц технологи бүхий хүүхдэд ээлтэй, аюулгүй сургалтын орчин бүрдүүлсэн сургуулийн барилга” үндэслэлээр;
- “360.365 МАНДАЛА ТАУЭР” өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй орон сууцны барилгыг “Орчин үеийн экстерьерийн өвөрмөц шийдэл бүхий, шинэ технологи нэвтрүүлж, оршин суугчийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн өндөр зэрэглэлийн орон сууцны барилга” үндэслэлээр;
- “БААЗ ЛОГИСТИК АГУУЛАХ”-ын барилгыг “Орчин үеийн дэвшилтэт технологи, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлсэн, улс хоорондын тээвэр логистикийн үйлчилгээний олон улсын стандартыг хангасан логистик агуулах” үндэслэлээр;
- “ШИНЭ УЛААНБААТАР ДРАГОН ТЕРМИНАЛ” олон улсын авто терминал, худалдаа үйлчилгээний барилгыг “Орчин үеийн экстерьерийн өвөрмөц шийдэл бүхий үйлчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлж, тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлсэн авто терминал, үйлчилгээний барилга” үндэслэлээр;
- “ИХ ХУРАЛДАЙ ОРД ӨРГӨӨ” музей, ёслол хүндэтгэлийн өргөө, цогцолборыг “Үндэсний хэв маягийг орчин үеийн хийц технологитой хослуулан Монгол инженерүүдийн уран сэтгэмж, дархан ухаанаар бүтээн байгуулсан интерьерийн онцгой шийдэл бүхий барилга байгууламж” үндэслэлээр;
- “ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР”-ын барилгыг “Орчин цагийн орон зайн модерн шийдэл бүхий архитектур орон зайн төлөвлөлттэй, олон улсын стандартыг нэвтрүүлсэн соёл урлаг, үзвэр үйлчилгээ барилга” үндэслэлээр;
- “САРУУЛ ШИЛТГЭЭН” үйлчилгээтэй орон сууцны цогцолборыг “Хүрээлэн буй орчинд ээлтэй байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологи нэвтрүүлсэн, оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн цогцолбор хотхон” үндэслэлээр;
- “ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН”-гийн барилгыг “Орон нутгийн онцлогийг шингээж модерн болон сонгодог интерьерийг хослуулан тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлсэн номын сангийн барилга” үндэслэлээр;
- “БУЯНТ ГАРДЕН” орон сууцны хотхоныг “Орчин үеийн экстерьерийн өвөрмөц шийдэл бүхий оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн орон сууцны хотхон” үндэслэлээр;
- “МИШЭЭЛ БИЗНЕС ТАУЭР” худалдаа үйлчилгээ, оффисын барилгыг “Сонгодог архитектур, түүх дурсгалын онцлогийг шингээсэн интерьер бүхий олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний цогцолбор барилга байгууламж” үндэслэлээр;
- “МАКСВЕЛЛ РЕСИДЕНС” орон сууцны цогцолборыг “Оршин суугчдын ая тухтай ажиллаж амьдрах тав тухтай орчныг бүрдүүлсэн архитектур орон зайн төгс шийдэлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн орон сууцны хотхон” үндэслэлээр;
- “PREMIUM BOLOR TERELJ RESORT” зочид буудал, үйлчилгээний барилга нь “Орчин үеийн архитектур орон зайн шийдэл бүхий шинэ технологи нэвтрүүлж хүмүүсийн амрах ая тухтай орчныг бүрдүүлсэн зочид буудал, үйлчилгээний барилга” үндэслэлээр шалгарчээ.
Тус арга хэмжээнд ХББОС-ын сайд Ж. Батсуурь ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С. Төмөрхүү болон яамны удирдлагууд, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Т. Пүрэвхатан, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хот төлөвлөлт, зураг төсөл судалгааны институтийн дарга Р. Амартүвшин, салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагын удирдлагууд , Шилдэг барилгыг бүтээн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан зохиогч, инженер, хөрөнгө оруулагчид оролцлоо.