СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чимх мэдээ | 2025-02-21

Тооноор орсон Э.Болормааг хаалгаар өшиглөж чадах хүн үгүй

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
20 цагийн өмнө

Улс төрд крандуулж буюу тооноор орсон гэдгээ ил тод “зарлаж байсан” УИХ-ын гишүүн Э.Болормааг эгүүлэн татах талаар сүүлийн үед хүчтэй ярьж байна.

Аудитын газраас гаргасан тайлангаар тэрээр гадны хөрөнгө оруулалттай компаниас сонгуулийн хандив авчихжээ. Хууль дүрмийг нэгдүгээрт тавьдаг улсад бол Э.Болормаа гарцаагүй гишүүнээсээ татгалзах юм уу, эгүүлэн татагдах ёстой. Хамгийн гоё нь түүнийг хаалгаар өшиглөх чадах хүн Монголд үгүй юм.

Э.Болормаа Ховдын засаг дарга байхдаа "Ерөнхийлөгчийн алхсан хивсэн дээр аварга малчдыг алхуулна" хэмээн ярьж Монгол Улсын Ерөнхийлөгчид тал засаж байв. Үүгээрээ “Ерөнхийлөгч намайг дэмждэг” гэдгийг олон үггүй ойлгуулж байх шиг.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгийг бол ярих юм биш. Ерөнхий сайд түүнийг Баруун бүсийг элбэн тохинуул хэмээн томилж байлаа. Тэр утгаараа Ерөнхий сайдын өрөөний хаалгыг өшиглөж орох эрхтэй нэгэн гэгддэг.

Харин сүүлийн хэд хоногт УИХ-ын даргатай хамт баруун аймгуудаар баахан явлаа. Үүгээрээ тэрээр бас л том артай гэдгээ олон түмэнд зарлаж байгаа хэрэг бус уу.

Ийм хүнийг хаалгаар өшиглөөд гаргадаг хүн, хүчин Монголд байдаггүй л байхгүй юу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.