СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Төгсбуян: Бортээгийн ордыг “Админерал” ХХК-д өгөөгүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 сарын өмнө

“Эрдэнэс Монгол нэгдэл”-ийн ГҮБГ-ын дарга Ц.Төгсбуянтай ярилцлаа.

Сүүлийн үед олны анхаарал татаад буй Бортээгийн ордыг “Админерал” ХХК-нд өгсөн гэх мэдээлэл нь худал гэх мэдээллийг тэрбээр өглөө.

Мөн тус ордыг ямар ч хувь компанид өгсөн асуудал байхгүй. Тийм боломж ч үгүй. Одоогийн байдлаар Бортээгийн орд дээр ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй байна. Ямар ч гэсэн стратегийн ордод харъяалагдаж буй ордыг бид дур мэдэн ямар нэг компанид өгч ашиглуулах тухай ойлголт байхгүй. Манай “Эрдэнэс Монгол нэгдэл”-ийн харъяанд 84 тусгай зөвшөөрөл байгаа. Үүнээс 67 нь ашиглалтын, 17 нь хайгуулынх. Эдгээр тусгай зөвшөөрлийг хувийн ААН-дэд өгөх асуудал байхгүй. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн эзэмшиж буй найман тусгай зөвшөөрлийн хүрээнд нөөцөө шинэчилж 8,1 тэрбум тонн нүүрсний нөөц баялаг бүртгүүлсэн. Үүний 32 хувь буюу 2,6 орчим тонн нь Бортээгийн орд дээр харъяалагддаг. Нөөцийг "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл"-өөр хэлэлцүүлэгдсэн л байгаа. Одоогийн байдлаар Цанхийн орд дээр олборлолт хийж байна хэмээн мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Монгол ТВ мэдээлэл хий залуу тэгвэл итгьe...түүнээс чамд хэн итгэх билээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.