СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт банканд солиулахыг завджээ

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 хоногийн өмнө

“Баянгол дүүргийн нэр бүхий банкны салбарт хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт илэрлээ” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Тодруулбал, Иргэн О нь тус банкны салбарт хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт 1 ширхэгийг солиулахаар завдсан ба цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сар шинийн баяртай холбоотойгоор шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт, хэрэгцээ нэмэгддэг. Иймд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа гарт тэмтрэгдэх товгор тоо, үсэг, тусгай үнэт цаас, нууцлалын тэмдэгтүүдийг сайтар шалгах, хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
5 хоногийн өмнө
116.206.83.106

1 ширхэгийг,.. заза, аймар хэрэг илрүүлцийн биш үү?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.