Голомт банк ногдол ашиг тараахдаа нэгж хувьцаанд 100 төгрөг буюу ногдол ашгийн 20 хувийг олгох ТУЗ-ийн шийдвэр танилцуулагдсанд жижиг хувьцаа эзэмшигчид эгдүүцэж чамлаж байна.
Голомт банк 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна гэж мэдэгдээд байгаа юм. Ингэхдээ нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 80.865.730.600 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар ТУЗ нь шийдвэрлэжээ. 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс ногдол ашиг тараахаар төлөвлөж байна гэх мэдээлэл гарч эхлээд байгаа юм. Тэгвэл тус банкны хувьцаа эзэмшигчид тус асуудалд сэтгэл дундуур байна.
Учир нь Голомт банк 2024 онд 406 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Голомт банк IPO зарлахдаа үнэт цаасны танилцуулга дээрээ 3 дах жилээс эхлэн ногдол ашиг тухайн жилийн цэвэр ашгаас 50 хувь тараах төсөөлөлтэй байгаа талаар нийтэлж байжээ. Тус танилцуулга дээрх 2024 оны цэвэр ашгийн төсөөлөл 300 тэрбум ч хүрэхгүй байтал, компани 406 тэрбумын ашигтай ажилласан учраас, 2024 оны ногдол ашгийг дунджаар 50 хувь байх болов уу гэсэн хүлээлт үүссэн байж. Энэ нь нэгж хувьцаанд ойролцоогоор 250 төгрөг болно. Хамгийн багадаа 40 хувь гэж үзвэл 200 төгрөг байхаар байжээ. Гэтэл ногдол ашгийн шийдвэрээ зарлахдаа нэгж хувьцаанд 100 төгрөг буюу ногдол ашгийн 20 хувийг тараах ТУЗ-ийн шийдвэр танилцуулагдсанд жижиг хувьцаа эзэмшигчид эгдүүцэж чамлаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Угаасаа манай хувьцааны асуудал бол ёстой худлаа,