СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-02-18

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Улаанбурханы өвчлөл бүртгэгдэж буй улс орнуудаар аялсан өгүүлэмжтэй уг халдварын сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлан, оношилгоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Тодруулбал, дэлхий дахинд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3106 тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Монгол Улсын иргэд ихээр зорчдог Тайланд улсад 103 тохиолдол бүртгэгдэн дэгдэлт болж байгаа аж. Иймд иргэдийг гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

Иргэд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой. Үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдах боломжтой аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.