СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-18

🔴LIVE: Иргэд: УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компаниас санхүүжилт авсан тул огцрох ёстой

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн хууль зөрчсөн аудитын тайлан болон нотлох баримтуудын талаар иргэд мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хурал зохион байгуулсан иргэд: 

-Үндэсний аудитын газарт УИХ-ын 2024 оны сонгуулийн санхүүгийн тайланг нээлттэй гаргахыг өмнө нь бид шаардаж байсан. Цахим хуудсаар гишүүдтэй холбоотой хууль зөрчсөн гэх мэдээлэл цацагдаж байв. Иймд санхүүгийн мэдээллийг ил болгохыг шаардсан. Үндэсний аудитын газрын нэр бүхий албан тушаалтнууд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. 

Нийслэлийн аудитын газрын дүгнэлтээр УИХ-ын гишүүн Э.Болормаа нь “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас санхүүжилт авч, сонгуулийн хууль зөрчсөн гэдэг нь тодорхой болсон. Гадаадын компаниас хандив, санхүүжилт авна гэдэг бол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл юм. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт "Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага хандив өгөхийг хориглоно" гэж заасан.

Гэвч ахиж биднийг хүсэлт гаргаж өг хэмээж, дүгнэлтийг үнэн зөв тайлагнах эсэх нь тодорхойгүй байна.

Үндэсний аудитын газар, Нийслэлийн аудитын газрын албан тушаалтан, удирдлагууд нь гэмт этгээдүүдээс авлига авсан байж болзошгүй гэж хардаж байгаа. Дээрх Тэгэхээр аудитын байгууллага нь төрийн томоохон уул уурхайн компани болох Оюутолгой, Тавантолгой болон Засгийн газар, төрийн өмчит компаниудын хэдэн их наядын хулгайг илрүүлэх, хянах чадамж байна уу.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн гараар хөтөлж оруулж ирсэн Э.Болормаад хариуцлага тооцож, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахыг шаардаж байна. Үндэсний аудитын газар, Нийслэлийн аудитын газрын нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-д шалгуулахаар өгч байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.