СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалт болно

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 хоногийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзан, удахгүй болох Монгол-Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалтын талаар болон цаг үеийн асуудлаар санал солилцжээ.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Фиона Блайт Монгол улсын эрчим хүчний реформ болон Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улс хамтран ажиллаж, мега төслүүдийг ажил хэрэг болгох чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарна гэдгийг онцолжээ.

Энэ удаагийн уулзалтаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улстай Стандарт болон Итгэмжлэл, Онцгой байдлын салбар, Бүсчилсэн хөгжлийн хүрээнд туршлага солилцож, албан хаагчдаа чадавхжуулахад онцгой анхаарч хамтран ажиллах талаар Шадар сайд С.Амарсайхан онцолжээ.

Манай улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоож байсан. Хоёр улс 62 жилийн турш худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын асуудал зэрэг бүхий л салбарт хамтран ажиллаж, хоёр улсын найрамдалт харилцаа өргөжин тэлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.