СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-02-17

🔴LIVE: Гавьяат тамирчин Б.Сугарсүрэн: Ш.Амарсайхан өөрийн нэрийг цэвэрлэхийн тулд надаар туг тахиж байна. Би допинг хэрэглээгүй

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 хоногийн өмнө

Фитнесийн модель Монгол улсын гавьяат тамирчин Б.Сугарсүрэн допинг илэрсэн гэх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны ерөнхийлөгч Ш.Амарсайхан өөрийнхөө нэрийг цэвэрлэхийн тулд надаар туг тахичихлаа. Нийгэмд шүгэл үлээснийхээ төлөө ямар нэг байдлаар хохирох вий гэдэг айдастай байна" гэж хэллээ.

Монгол улсын гавьяат тамирчин Б.Сугарсүрэн:

-Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооноос "МУГТ Б.Сугарсүрэн допингийн шинжилгээндээ уналаа" гэх мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацсан. Допингийн шинжилгээ 2024 оны долоодугаар сарын 9-ний өдөр Азийн аваргын тэмцээний үеэр авсан. Миний бие энэ шинжилгээний хариугаа авахаа илэрхийлсээр ирсэн. Ингээд арван хоёрдугаар сард зохион байгуулагдах ДАШТ-нд амжилттай оролцож аварга болж, Монгол Улсынхаа нэрийг гаргасан. 

. Өнөөдрийн хүртэл би өөрийгөө цэвэр, допинг хэрэглээгүй гэдэгтээ бат итгэж байна.

Манай холбоо яагаад энэ дөрвөн тамирчнаа хүлээн авч уулзаж, энэ талаар нь мэдэгдсэнгүй вэ? Манай холбоо ганц хүний тоглолтоор л явж байна. Өөрийн дөрвөн шавьтай хамтарч л ажилладаг.

Эх орныхоо нэрийг гаргаад явж байгаа МУГТ намайг олон улсын тэмцээнд оруулахгүй гэдэг. Үргэлж намайг дардаг, би ганцаараа шүгэл үлээж байна. Азийн аваргыг 2024 онд манай улс зохион байгуулсан. Ингэхдээ 830 сая төгрөг авсан гэх зүйлс сонссон. Гадны аудит оруулж ирж шалгах ёстой. Түүнчлэн гадаадын холбооноос их хэмжээний мөнгө орж ирдэг. Энэ бүгд дээр аудит оруулахыг хүсэж байна. АТГ-д мөн шалгуулах хүсэлтэй байна.

. Надаас илэрсэн гээд байгаа бодис нь эмэгтэй хүнд хийх шаардлагагүй эм бэлдмэл. Азийн аваргадаа орох гээд явж байсан би тийм төрлийн бодис хэрэглэх ямар ч боломжгүй.

Ш.Амарсайхан намайг ДАШТ-нд оролцуулахгүй гэж байсан. Гэсэн ч би оролцоод дэлхийн анхны аварга монгол тамирчин болсон. Ингээд

Би маш их айдастай байна. Тийм учраас өнөөдрийн энэ хэвлэлийн хурлыг зарлаж хийж байна. Өөрийн гар хөлөө над руу залгуулж байна. Намайг яах ч юм билээ. Нийгэмд ингэж шүгэл үлээснийхээ хэрээр ямар нэг байдлаар хохирох вий гэдэг айдас байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.