СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-15

Хатгал тосгоны ойролцоо цагаан хил гарч, мөс задарчээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 долоо хоногийн өмнө

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 17 км-т буюу Дээд модот булан гэдэг газарт цагаан хил хөдлөж мөс овоорсон, задарсан байдалтай байгаа аж.

Энэ газар нь "Хөх сувд-2025" олон улсын наадам болж буй Хайчийн ам гэдэг газраас ердөө 15 км зайд байрладаг юм. 

"Хөх сувд-2025" наадам эхэлсэнтэй холбоотойгоор ойрын өдрүүдэд Ханх сум, Ренчинлхүмбэ сум, Тойлогт амралтын газар луу иргэдийн хөдөлгөөн эрс өссөн тул мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй, аюулгүй байдлаа хангаж зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.