СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөдрөөс нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 хоногийн өмнө

Өнөөдөр /2025.02.15/ нийслэл хо т орчмоор үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө хүйтэрч -10…-12 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Улз, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи шөнөдөө төвийн аймгуудын нутгаар, өдөртөө говь, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна.

15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, цас багатай газраар -12…-17 градус, бусад нутгаар -17…-22 градус. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэг нуур, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, говийн бүс нутаг, цас багатай газраар 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд Халх гол орчмоор, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -16...-21 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +3…-2 градус, цас багатай газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 19-нөөс нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.

Гэрэл зургийг durs.mn /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.