СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нохойд хуруугаа тас хазуулжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

"Нохойд хуруугаа тас хазуулсан" гэх дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 07-ны өдөр бүртгэгджээ. 

Тодруулбал, Иргэн О-г СХД-ийн нутаг дэвсгэрт байх орон сууцны хорооллын гадна явж байхад нь нохой дайрч, хурууг нь хазаж гэмтээсэн гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэх 60 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Мөн нохойд хазуулж гэмтсэн 234 хүний гомдлыг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 5.19-р зүйлд заасны дагуу нохойны эзэн холбогдогч нарт торгох шийтгэл оногдуулжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.