СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-02-14

LIVE: Менингококк халдварын оргил үе олон жилийн дунджаар гуравдугаар сард тохиодог байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

ХӨСҮТ-өөс томуу томуу төст өвчний нөхцөл байдал, сармагчны цэцэг өвчин болон менингококк халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийв.

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа:

-Сүүлийн долоо хоногт шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 60 гаруй хувьд зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн бөгөөд вирусийн тархалт 18.9 хувь өссөн байна. Ийнхүү нэмэгдсэн нь сургуулийн хичээл эхэлсэнтэй холбоотой.

Менингококкийн хувьд 2007, 2019 онд манай улсад олон хүн өвчилсөн. . Баярын бэлтгэл эхэлж, зах худалдааны төвүүд хүн ихтэй байна. Эдгээр газрууд руу явахдаа амны хаалт зүүгээрэй.

Цэцэрлэг, сургуулиуд, албан байгууллагууд хоёр цаг тутамд агаараа сэлгэх хэрэгтэй. Танд зовуурь илэрвэл эмчид хандаж, ялган оношлуулаарай. Улирал хооронд хүний дархлаа сулардаг тул дархлаагаа сайн дэмжээрэй. Хувцсаа тохируулан өмсөх хэрэгтэй. Асран хамгаалагчид хүүхэд малгайтай эсэхийг анхаараарай гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.