СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ууц, өвчүү хулгайлсан хэрэг гарав

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

Сар шинийн баяр ойртож буй энэ өдрүүдэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс элдэв гэмт хэрэг, зөрчил үйлдэх нь олширдог. Цагаан сарын бэлтгэлээ базаан худалдан авсан ууц, өвчүү, бууз, баншийг нь хулгайлах гэмт хэрэг жил бүр цөөнгүй гардаг. Хөдөө орон нутаг, Улаанбаатар хот ялгаагүй энэ төрлийн хэрэг өнгөрсөн өдрүүдэд гарсныг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байна.

Тодруулбал, энэ сарын 4-нд Булган аймгийн нутагт зуслангийн байшинд хулгайч орж, үхрийн хоёр өвчүү болон бусад махыг нь хулгайлсан байна. Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь зуслангийн байшинд хулгайч орж хонины ууц, хоёр мөнгөн аяга хулгайлан авсан хэргийг харьяалах Цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгчид шалгаж эхэлжээ.

Үүнээс гадна зах, худалдааны төвүүд, Цагаан сард зориулсан үзэсгэлэн зохион байгуулж буй газруудад халаасны хулгайч нар, хуурамч үнэт эдлэл, хугацаа нь дууссан хүнсний бараа бүтээгдэхүүний наймаачид “ажиллаж” иргэдийг хохироох тохиолдол ч гардаг. Тиймээс иргэд сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлс авахдаа хянамгай байж, хадгалахдаа цоож түгжээгээ сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.