СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Яаралтай тохиолдолд хэрэглэх тариаг завшсан гэх хурандаагийн хэргийг дахин хэлэлцүүлнэ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

ОБЕГ-ын харьяа ар талын 115 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Л.Баярсайхан нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн өчигдөр хэлэлцлээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа нотлох баримтыг хэрхэн үнэлснээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн юм.

Онцгой байдлын хурандаа Л.Баярсайханыг албан тушаалаа урвуулж, цар тахлын үед яаралтай тохиолдолд хэрэглэхээр журамлаад байсан, жороор олгох ёстой өвчин намдаах үйлчилгээтэй тариаг өөртөө авсан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу олгодог, мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй “Трамадол” тариаг 2021, 2022 онд өөрийнхөө эмчилгээнд хэрэглэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Отгонтуяатай хамтарч, их хэмжээгээр захиалан авч өөртөө давуу байдал бий болгосон гэж буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, давуу байдал бий болгосон” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн байдаг. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Л.БАЯРСАЙХАН
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

У.ХҮРЭЛСҮХ , Л ОЮУНЭРДЭНЭ , С.АМАРСАЙХАН , Д.САРАНГЭРЭЛ НАР БҮГД ЯЛААС ЗУГАТАН МАНДАН БАДАРЧ ЯВАА ! ЭНЭ ТЭГЭЭД ШУДАРГА ЁС УУ !!!

Гамшгийн эсрэг техник туслалцааны төв
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ арай дэндэнээ өөртөө тарьж мансуурдаг нөхөр бна даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.