СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэл хотод өдөртөө -2 градус хүйтэн байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

Өнөөдөр /2025.02.14/ нийслэл хот орчмоор үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Маргааш оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -14...-16 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -17...-19 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -13…-18 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7…-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 0...+5 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

2-р сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд Халх голын сав газраар, 17-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.