СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2025-02-13

🔴НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол улс хиймэл оюуны ашиглалт хөгжүүлэлтэд бэлэн байгаа эсэх үнэлгээ боловсруулж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

"Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухааны стратеги тодорхойлох арга хэмжээг зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой" гэж Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска хэлж байна.

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска:

-Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухааны стратеги тодорхойлох арга хэмжээг зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой юм. Энэ стратегийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил манлайлан оролцох нь чухал гэж үзэж байна.

Монгол Улсын хувьд аль салбарт хиймэл оюун ухааныг илүү ашиглах шаардлага хэрэгцээ байгаа вэ гэдэг дээр бидний хийж байгаа судалгаагаар илүү тодорхой болно. Одоохондоо судалгааны дүн хараахан гараагүй байна. Ногоон дэд бүтцийг бий болгох, хүний нөөцөө сайжруулах, чадварлаг мэргэжилтэнтэй болох шаардлагатай юм.

Сая бид Сингапур улсын жишээг авч үзлээ. Тус улс хиймэл оюун ухааныг онцолсон салбар дээр хэрэгжүүлж байна. Эрүүл мэнд, ногоон хот хөгжүүлэх чиглэл рүү хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна. Удахгүй Малайз улсын жишээг сонгон ярина. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.