"Хиймэл оюун ухааны үндэсний стратегийн төслийг өнөөдөр танилцуулна" гэж ЦХИХХЯ-ны Инновацын бодлого зохицуулалтын газрын дарга П.Мөнхбат хэлж байна.
ЦХИХХЯ-ны Инновацын бодлого зохицуулалтын газрын дарга П.Мөнхбат:
-Дэлхийн 70 гаруй орон их өгөгдөл, хиймэл оюун ухааныхаа стратегиа боловсруулсан. Монгол Улс их өгөгдөл, хиймэл оюун ухааныхаа стратегийг боловсруулахаар ажиллаж байна. Хиймэл оюун ухааныг нийгэм, эдийн засгийн амьдралдаа хэрхэн үр ашигтайгаар ашиглах вэ? Эдийн засгийн хөгжлийг яаж хурдасгах вэ гэдэг асуудал чухлаар яригдсаар ирсэн. Энэ бүгдийг нэгтгэсэн стратеги батлахын тулд өнөөдрийн энэхүү анхдугаар чуулганыг зохион байгуулж байна. Стратеги батлах ажлын хүрээнд салбар бүрийн төлөөллийг хамруулсан цуврал хэлэлцүүлгийг хоёр сарын турш зохион байгуулсан. Үүнд 500 орчим төлөөлөгч оролцсон. Төлөөллүүд өөрсдийн салбарын онцлог, ялгаатай байдлаа нэгтгэж өгсөн. Ингээд эдгээр саналыг нэгтгээд олон улсын судалгааны үр дүнгүүдтэй хамтатгаад хиймэл оюун ухааны үндэсний стратегийн төслийг өнөөдөр танилцуулж байна. Ингэж танилцуулсны дараа холбогдох яаманд албан бичгээ хүргүүлж, саналаа аваад Засгийн газарт өргөн барих юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.