СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2025-02-13

🔴LIVE: Ц.Түвшинтөр: Хамгийн сайн мэргэжилтэн жилд 800 мянган долларын цалин авах боломжтой

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

"Манай улсын гурван сая хүн бүгдээрээ хиймэл оюун сураад гадаадад юм уу, дотоодод ажиллахад тэндээс олох цалингийн орлого асар өндөр. Хамгийн бүтээмжтэй салбар гэдгийг сайн ойлгох хэрэгтэй" гэж Хиймэл оюун ухаан судлаач Ц.Түвшинтөр хэлж байна.

Хиймэл оюун ухаан судлаач Ц.Түвшинтөр: 

-Олон улсад хиймэл оюуны судалгааны үр дүнд бүтээгдэхүүн болоод эрчимтэй хөгжсөн. Түүнчлэн, улс төрийн түвшинд ч ашиглаж байна. Монгол Улсын хувьд хиймэл оюун ухааныг хүн бүр мэддэг болсон. Гэхдээ өдөр тутмын амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрэхэд сэтгэл зүйн асуудал саад болно гэж үзэж байна. Ажил, мэдээллээ алдах, буруу шийдвэр зэргүүд байгаа. Гэхдээ хамгийн бүтээмжтэй салбар гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.

Монголчууд хэдэн мянгаараа БНСУ руу очиж ажиллаад эдийн засгийг өсгөж байна. Тэгвэл энийг хэд дахин үржихээр хүний нөөцийн зах зээл гэж бий. Манайд хүний нөөц бүрдэж чадаагүй, өрсөлдөх чадвартай хиймэл оюун ухаан хийх, судлах, бүтээх хүний нөөц байхгүй. Математикийн уламжлалт эрдэм шинжилгээ, хөтөлбөр, сургалт дээр нөөцлөөд явж байгаа. Дэлхийд өрсөлдөх эрдэм шинжилгээ, хүний нөөц, байгууллага, институт, тогтолцоо бидэнд байхгүй. Энийг л хийх нь гол түлхүүр юм. Одоо бол магистрт хиймэл оюуны хичээл оруулаад хүн сургачихлаа гэж байгаа. Оригинал өрсөлдөх чадвартай хөтөлбөр бидэнд байхгүй байна.

Тус салбарт цалин сайн өгөхгүйгээр мянган сайн мэргэжилтэн ажиллуулаад олигтой үр дүн гарахгүй. Мэдээлэл технологийн салбарын ажилтан жилд 100-150 мянган ам.доллар авдаг гэх тооцоолол бий. гэж байгаа. Энэ нь сарын 80 мянган доллар. Тэр хүртэл мөн ч их өрсөлдөөн, хугацаа байна. Зөв хийвэл дөрвөн жилийн л асуудал. Хийж чадахгүй бол 40 жил ч үргэлжилнэ. Хиймэл оюун ухааны салбарт шинэ старт-ап дэлхийд гаргахын тулд эрдэм шинжилгээний хурал хийх хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Монголд олдохгүй үнэ цэнэтэй, Компьютерийн Ухааны онолоор мэргэшсэн, мэдлэг чадвартай цөөхөн хэдэн мэргэжилтний нэг. Монгол улс иймэрхүү боловсон хүчнийг ашиглаж чадвал улс орон маш хурдан хөгжинө.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.