СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2025-02-13

С.Амарсайхан: Хиймэл оюуныг эдийн засгийн шинэчлэл, салбарын төрөлжилтөд оновчтой нэвтрүүлэх нь чухал

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2025.02.13/ Төрийн ордонд зохион байгуулагдаж буй “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” анхдугаар чуулга уулзалтыг нээж үг хэллээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

-Дэлхий ертөнц хиймэл оюун (AI), их өгөгдөл, дижитал хөгжил хэмээх өөрчлөлтийн эринд шилжиж байна. Энэхүү технологийн дэвшил нь эдийн засгийн бүтэц, засаглалын тогтолцоо, үндэсний аюулгүй байдал, хүний хөгжил, цаашлаад дэлхийн хүчний харьцааг өөрчлөх, дэлхий нийтийн энх тайван тогтвортой байдалд ч цогцоороо нөлөөлж буй хувьсгал болж байна. Энэ цаг үед тулгараад байна. Тиймд сүүлийн үеийн технологийн дэвшлийг хэрхэн улс орны хэмжээнд зөв зүйтэй ашиглаж, салбар бүрд их өгөгдлийг бий болгох, дижитал шилжилтийг эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, тогтвортой хөгжлийн бодлоготой зөв уялдуулах стратеги боловсруулах, шаардлагатай болж байна. Нөгөөтээгүүр ухаалаг хот, дагуул хотуудыг эрчимтэй хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эрчимжүүлж буй энэ үед онцгой байдал, гамшгийн эрсдэлийг удирдах гол хөшүүрэг бол их өгөгдөл юм. Их өгөгдөлд тулгуурлан ажиллах нь хиймэл оюуны цогц шийдэл бөгөөд технологийн ололт амжилтыг зүй зохистой ашиглах боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна. 

Мөн Монгол Улс баялагт суурилсан эдийн засгийн бүтэцтэй ч зах зээлийн савлагаанд өртөмтгий, тогтвортой бус хэв шинжтэй. Тиймээс Үүний тулд, хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг олборлох салбарт нэвтрүүлснээр үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй олборлолтыг хөгжүүлэх боломжтой юм. Цаашлаад хиймэл оюуны тусламжтайгаар Монгол Улсын санхүүгийн технологи, худалдааны шинэ платформуудыг хөгжүүлж, бүс нутгийн худалдааны төв болох боломжтой..

Хиймэл оюуны хөгжил зөвхөн эдийн засаг, нийгмийн хүрээнд бус, үндэсний аюулгүй байдал, соёлын дархлаа, геополитикийн өрсөлдөөнтэй салшгүй холбоотой. Үүний зэрэгцээ хиймэл оюун нь улс орны аюулгүй байдалд хохирол учруулах, хувь хүний нэр төр, алдар хүндийг гутаах, хэн нэгнийг намнах хэрэгсэл болохоос сэрэмжлэх хэрэгтэй.

Тиймээс кибер аюулгүй байдал, өгөгдлийн хамгаалалтыг сайжруулахгүйгээр хиймэл оюуны хөгжлийг зөв чиглүүлэх боломжгүй юм. Энэ цаг үед хиймэл оюунд суурилсан дижитал агуулга, хэлний боловсруулалт, соёлын өвийг хамгаалах технологийг хөгжүүлэх нь Монгол Улсын соёлын дархлааг бататгана. Монгол Улс хиймэл оюуны хөгжүүлэгч орон болох боломжтой. Хиймэл оюуны хөгжлийг зөвхөн хэрэглэгчийн түвшинд үлдээх бус, хөгжүүлэгч орон болох стратеги боловсруулах нь бидний зорилго байх ёстой. Бид хиймэл оюуны инновацын төв байгуулах, хөрөнгө оруулалт татах, стартап экосистемийг хөгжүүлэх бололцоотой. Энэ зорилтын хүрээнд хиймэл оюуны ёс зүй, хариуцлагатай хөгжлийг хангах хууль эрх зүйн орчныг бий болгох нь нэн тэргүүний ажил юм. Цаашлаад байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хиймэл оюун ухааны шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд Монгол Улсын гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.