СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2025-02-13

🔴LIVE: Ж.Золжаргал: Байнгын хорооны ажлын баг европын хиймэл оюун ухааны эрх зүйн орчин ямар байгаа талаар судалж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

"Байнгын хорооны ажлын баг европын хиймэл оюун ухааны эрх зүйн орчин ямар байгаа талаар судалж байна" гэж УИХ-ын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал хэлж байна. 

УИХ-ын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал:

-Хиймэл оюуныг төрийн үйлчилгээнд ашиглаж нэвтрүүлнэ гээд олон төрийн байгууллага төлөвлөчихсөн байгаа. Хувийн хэвшил дээр хэрэгжээд явж байна. Энэ ажлыг ямар байдлаар хэрэгжүүлэх вэ гэдэг стратеги төлөвлөгөөгөө ЦХИХХЯ боловсруулж байгаа. . Инновац, цахим бодлогын байнгын хороо, яамтайгаа хамтран ажиллаж байна.

Манай улс аль хэдийн хиймэл оюун ухааны ашиглаад эхэлсэн. Боловсролын байгууллага, эмнэлэг, уул уурхай, төрийн байгууллагуудад нэвтрээд эхэлсэн. Харин одоо цаашаа хэрхэн хурдан алхах вэ гэдэг нь чухал. Тухайлбал,

Асуудал хаана байна гэдгээ бид мэдэж байгаа. Хиймэл оюун ухаан ашиглаад асуудлаа шийднэ гэдэг өрөөсгөл. Бидний өөрсдийн зохион байгуулалт, шийдвэр гаргах зүрх зориг нэмээд хиймэл оюун ухааныг ашиглана. Нийслэлийн тухайд барилга, хот төлөвлөлт, түгжрэл дээр хиймэл оюун ухааныг ашиглаад явах хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.