СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлд энэ жил 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Нийслэл хотод боловсролын салбарт энэ онд улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл, арга хэмжээг зохион байгуулж буй.

Энэ талаар НБГ-ын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодрууллаа. Тэрбээр “ Энэ сард хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг улсын комисс хүлээж аваад байна. 2024 онд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хотхон, хороолол төвлөрсөн, төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй хороодод газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхон орчимд, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Кинг Тауэр, Маршал таун орчимд газар чөлөөлөлтийг хийж, сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт тусган баталсан” гэв.

2024 онд газар чөлөөлсөн байршлуудад энэ онд сургууль, цэцэрлэг барих юм. Тухайлбал, Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Гурван булаг сод” ХХК шалгарч, барилга угсралтын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 ортой цэцэрлэгийн барилга барихаар 2024 онд газрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Төслийн гүйцэтгэгчээр “Юувоку” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.