СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2025-02-13

Увсад хоёр хүн угаартаж амиа алдав

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 долоо хоногийн өмнө

Угаарын хийн хордлогоор хүмүүс олноороо амиа алдаж, хэрэглэж буй түлшийг буруутгаж байгаа билээ. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр “Намайг хүүхэд байхад ч нүүрс түлж угаартдаг байсан. Би ч багадаа угаартаж байсан. Нүүрс угаасаа угаартуулдаг” хэмээн хэвлэлийнхэнд ярилцлага өгөв.

Улаанбаатарынханд нүүрс түлүүлж хэвшүүлэх гэж зүтгэсэн 1940-1950-иад оны үед хүмүүс олноороо угаартаж байсан гэдгийг тэр үеийн цагдан сэргийлэх байгууллагад ажиллаж байсан хөгшчүүд ч хэлдэг. Тэгэхээр иргэд угаарын хийн аюулаас өөрсдөө сэрэмжилж, хариуцлагатай, хянамгай байх хэрэгтэй байна.

Учир юу гэвэл сайжруулсан шахмал түлш хэрэглэдэггүй хөдөөд ч хүмүүс угаартаж амиа алдсан золгүй тохиолдол гарлаа. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг, Өвдөг харган гэх газарт энэ сарын 10-нд гэртээ хоёр хүн угаартаж нас барсан хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. Цагдаагийнхан үзлэг шалгалт хийхэд 41, 44 настай гэр бүлийн хоёр хүний биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй аж. Өдгөө нарийвчилсан шинжилгээ хийлгэж байгааг эх сурвалжууд мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хамгийн гол нь хувь хүний л хариуцлага. Пийшин, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг хянаж, үнс, утаа гархааргүй, яндангаа байнга хөөлж гал түлсний дараа өрх болон хаалтыг гүйцэт битүүлж хаахгүй байх хэрэгтэй. Утаа мэдрэгчээ байнга шалгаж ажиллагаатай эсэхийг шалгаж байх хэрэгтэй. Энийг улс төржүүлээд байх шаардлагагүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.