СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Венло загварын хүлэмжинд тарьсан анхны үрсэлгээ амжилттай бойжиж, тариалалт хийгдэж эхэллээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Дархан-Уул аймгийн Дархан сум болон Төв аймгийн Баянчандмань сумд байгуулсан 1000 м² бүхий Венло загварын хоёр хүлэмжинд анхны үрсэлгээ амжилттай бойжиж, тариалалт хийгдэж байна. 

Ургацыг гуравдугаар сарын сүүлээр хураахаар төлөвлөж байна. Эдгээр хүлэмжийг Дархан-Уул аймгийн "Их Мориг" ХХК, Төв аймгийн "Чандмань Хүлэмж" ХХК-ийн эзэмшил газарт "Батхүлэмж" ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд санхүүжилтийн 70%-ийг төслөөс, 30%-ийг хувийн хэвшил гаргасан.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, хариуцлагын менежмент, санхүүжилтийн тогтвортой загварыг бий болгож байгаагаараа онцлог юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлэх” төсөл нь Монгол Улсын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, импортыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ямар сайхан мэдээ вэ туслахаар ажиллах юмсан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.