СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Туваан: Төмөр замын хил холболтоо хийснээр жилд 160 сая тонноос дээш нүүрс экспортлох боломжтой

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх гэрээг эцэслэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцжээ.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн дээрх асуудлын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нар мэдээлэл хийлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуун сухайт-Ганц модны төмөр замын боомтын хил холболтын хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний асуудлыг хэлэлцлээ. Монгол, Хятадын хоёр улсын Засгийн газрын тэргүүний уулзалтаар энэ гэрээ эцэслэгдэж байгаа. Хоёр улсын ажлын хэсгийн 60 гаруй удаагийн уулзалтын үр дүнд гэрээнд гарын үсэг зурахаар болсон. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар гэрээнд гарын үсэг эрхийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан бид хоёрт өгсөн.

Гэрээнд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Их хурлаар соёрхон батална. УИХ гэрээг соёрхон баталсны дараа компани хоорондын гэрээ зурагдана.

Дээрх гэрээнд нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал, төмөр замын бүтээн байгуулалт гэсэн асуудлууд байгаа. Тэгэхээр энэ асуудлууд гарын үсэг зурсан даруйд бүгд зэрэг хэрэгжээд явна. Аль нэг, хоёр ажил нь эхэлж хийгдээд, сүүлд нь төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэсэн юм байхгүй.

Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр Хятадын талын компаниудыг оролцуулах гэсэн нь манай талд ашиггүй байна гэсэн шүүмжлэл байсан. Үүнийг залруулж өгсөн гэдгийг хэлье. “Эрдэнэс Тавантолгой” өнөөдөр дээд хүчин чадлаараа буюу жилд 30 сая тонн орчим нүүрсийг олборлож, экспортод гаргаж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалт хийгдэж ашиглалтад орох хүртэл буюу таван жилийн хугацаанд нийтдээ 27 сая тонн нүүрсийг өөрсдийн дотоод эх үүсвэрээ дайчилж одоогийн олборлолтыг нэмэгдүүлэх байдлаар олборлоно. Цаашид Тэгэхээр бид зайлшгүй шинэ орд газар ашиглах буюу шинэ ам нээж тэндээсээ нэмэлт олборлолт хийж гаргах асуудал байгаа гэлээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ямар сүртэй гарчигтай юм бэ? 160 сая тн чинь хилийн боомтоо бүгдийг нь холбож дууссаны дараа 2030 оноос гаргана гэж мөрөөдөж байгаа мөрөөдлийн тоо шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.