СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанд боллоо

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Шадар сайд, Монгол Узбекистан улсын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцлоо.

Хуралдаанд ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен нар оролцжээ. 

Хоёр улс хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах шинэ боломжийг бизнес эрхлэгчдэд олгох, хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөл бүрдүүлэх, Узбекистаны худалдааны төвийг Монгол Улсад нээх, шинэ маршрут бий болгож туршилтын тээвэр эхлүүлэх, харилцан визгүй зорчих боломжтой болсон учраас Улаанбаатар, Ташкент чиглэлд нислэгийн шинэ замыг нээх талаар тус хуралдаанаар шийдвэрлэжээ.  

Энэ хурал нь 1992 онд анх Узбекистан улстай дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа болсон бөгөөд төв азийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болох юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.