"Хууль бус, хүчингүй тамгыг ашиглаж байгаа хүмүүст эрүүгийн хэрэг нээж шалгаад өгөөч гэж тусламж хүсэхэд цагдаагийн албан хаагчдаас үйлдэл хийснээрээ хонгил байдаг гэдгийг нотолсон. Хан-уул дүүргийн цагдааг "хонгил" гэдгийг иргэд, өмгөөлөгчид бүгд мэддэг. Энэ хэргийн үнэн зөвийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээр шийдэгдэхгүй байгаа учраас авлигад автсан гэж үзэж байна" гэж өмгөөлөгч Х.Номинцэцэг хэлэв.
Өмгөөлөгч Х.Номинцэцэг:
-Миний хувьд Х.Сонинцэцэгийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч. Миний хувьд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах "Хайрхан Чех" компанийнхаа нутаг дэвсгэр дээр өөрийн биеэр очиход компанийн байр руу орж чадаагүй. Хууль бус хүчингүй тамгыг ашиглаж байгаа хүмүүст эрүүгийн хэрэг нээж шалгаад өгөөч гэж тусламж цагдаагийн байгууллагаас хүссэн. Харин цагдаагийн хэлтсийн ажилтнууд эс үйлдэл хийснээрээ хонгил байдаг гэдгийг нотолсон.
2022 оноос хойш н.Бат-Эрдэнэ гэдэг хүн хүчингүй тамгаар ашиг орлого олоод хувийн дансандаа авч байгааг нотлох баримтаар баталгаажуулж ирсэн. Гэсэн ч нотлох баримт нь алга болчихдог. 2016 оноос хойш энэ хэргийг өмгөөлж байгаа. Хоёрхон хуудас шүүхийн шийдвэрээс болж өнөөдрийн байдлаар 10 боть гэж хэлж болохоор нотлох баримт цугларчихаад байна. Хан-Уул дүүргийн прокурорын хэлтэст хүсэлтээ гаргаад өгсөн. Шалгаад өгөөч, эрүүгийн хэрэг нээгээд өгөөч ээ. Энэ хэргийн үнэн зөвийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээр шийдэгдэхгүй байгаа учраас нөлөөнд автсан учраас өнөөдөр ийнхүү хэвлэлд хандаад байна.
Хан-уул дүүргийн цагдааг "хонгил" гэдгийг иргэд, өмгөөлөгчид бүгд мэддэг. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй хохирсон иргэд нэмж хохирсон асуудал маш их байдаг.
Миний хувьд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хайрхан Чех" компанийнхаа нутаг дэвсгэрээс цаг тухай бүрд нь 1111 төв болон, 126 дугаарт цагдаагийн ажилтны хууль бус үйлдлийн талаар гомдлоо гаргаж байсан. Миний хувьд Баттөр даргад гомдолтойгоо илэрхийлдэг. Үүн дээр нэмэгдээд Дашням дарга, Энхтүвшин байцаагчид гомдолтой байгаа.
Хууль ёсны тамгатай, тайлангаа гаргадаг, шүүхийн захирамжаар нэр нь бүртгэлтэй компани хангалттай манай талд энэ асуудал байхад итгэмжлэлгүй, улсын бүртгэлд нэр нь байхгүй, хүчингүй болсон тамгатай, түрээслэгч компанитай гэрээ байгуулаад яваад байна гэдэг нь гэмт хэрэг. Үүнийг шалгаж өгөхгүй байгаа Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн авлигад автсан гэж үзэж байна. Ингээд би зургаан шөнө долоо өдөр хангалттай өөртөө нотлох баримт цуглуулж чадсан. Илт нөгөө талд ажилласан. Энэ асуудлынхаа ардаас явна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.