СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-02-11

"Монгол" нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл 50 хувьтай үргэлжилж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 долоо хоногийн өмнө

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус арга хэмжээ 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна.
Фестивалийн хүрээнд Монголын соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ зохион байгуулагдах юм. Тухайлбал, "Мазаалай" олон улсын цас мөсний наадам, мөсөн сийлбэрийн үзэсгэлэн, үндэсний өв уламжлалыг таниулах тусгай өртөөнүүд, уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээнүүд зохиогдохоор төлөвлөгджээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин фестивалийн ач холбогдлыг онцолж, холбогдох албаныханд иргэдэд ая тухтай орчныг бүрдүүлэх талаар чиглэл, үүрэг өглөө.
Нүүдэлчин Монголчуудын эртнээс нааш тэмдэглэж ирсэн үндэсний сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын шилдэг 28 оролцогчдын мөсөн сийлбэрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулах бөгөөд Монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэн тоглолтууд зэрэг олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн зохион байгуулахаар болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.