Өчигдөр "Засгийн газар огцор" жагсаал Төрийн ордны гадна болно хэмээн зар түгээсэн боловч, өнөөдөр ордны баруун хаалган дээр "No Ц.Элбэгдорж, No Ч.Сайханбилэг" жагсаал болж байна. Иргэн Х.Алтаншагайгийн байр суурийг та бүхэндээ хүргэе. Тэрбээр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч юм байна.
Иргэн Х.Алтаншагай:
-Засгийн газрыг огцруулна гэдэгтэй санал нийлэхгүй байгаа учир өнөөдөр иргэн хүний хувьд, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд жагсаал зохион байгуулж байна.
Шат шатны сонгууль боллоо. Том том төслүүдийг хөдөлгөх гэж байна. Төмөр замын холболт хийгдэж, дундын ямар нэгэн компани оруулахгүйгээр гэрээ байгуулах гэж байгаа энэ эгзэгтэй үед "Засгийн газар огцор" гэдэг жагсаал хийнэ гэдэг харамсалтай санагдаж байна. Монголын ирээдүйн төлөө энэ төслүүд хөдлөх ёстой. Олонх маань ч хүсэж байгаа байх гэж бодож байна.
Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрыг яагаад буруутгаж байгаа вэ гэхээр, "Ухаа худаг"-ийг MCS авсан 2008 онд эдгээр хүмүүс төрийн өндөр албан тушаал хашиж байсан. MCS болон "Шунхлай" компаниуд эдгээр улс төрчидтэй шууд холбогддог. Мөн үүн дээр Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа гишүүн нар холбогддог. Ж.Оджаргал, П.Батсайхан нар төрийн өмчөөр хайгуул хийж илрүүлсэн ордод эзэн суусан. Ч.Лодойсамбуу гишүүн П.Батсайханы хамаарал бүхий NTV телевизэд ажилладаг байсан. Ж.Оджаргалын хамаарал бүхий "Белла виста" хотхонд амьдардаг нь ил боллоо. Амьдардаг байр нь Ж.Оджаргалын төрсөн дүүгийн нэр дээр байдаг гэдэг ноцтой баримт яригдаж байна. Ч.Лодойсамбуу АНУ-д хоёр жил болсон гэдэг. Тэр хугацаанд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёртой уулзсан нь гарцаагүй. Хамгийн ноцтой нь, сонгуульд нэр дэвшихэд нь "Шунхлай" группийн охин компаниудаас найман удаагийн үйлдлээр 238 сая төгрөгийн сонгуулийн хандивыг шилжүүлсэн байдаг. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нь MCS Ж.Оджаргалын туслахаар ажиллаж байсан байдаг.
Тэгэхээр ийм хүмүүст Засгийн газрыг өөрчлөх, том төслүүдийг зогсоох эрхийг өгч болохгүй. Ерөнхий сайдын ажлыг хийлгэх хэрэгтэй байна. Улс орныг хөгжүүлэх хэрэгтэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өө энэ2 гишүүн чинь өрөндөө барьцаалагдсан гарууд байна шд
Зөв дэмжиж бнөө гар хөлөөрөө
Үнэний зах зухаас дурьдлаа САЙН БНА ЗАСАГ ТӨРӨӨ ДЭМЖИЖ БНА
Хахахаха арай ч дээ, энэ залуучууд чинь ийм завтай болчихсон юм уу. Надад л лав хулдаасан хэвлэлийн эх бэлдүүлээд, хэвлүүлээд явах цаг ч алга, мөнгө ч алга. Гараад жагсах цаггүй, ажилтай байхад юун завтай зайтай юм бэ дээ. Найруулагч нь арай үнэмшилтэй найруул л даа, тавилттай нь харагдаад байна.
За юу гэхэв дарга нараасаа даалгавар аваад зохиолын дагуу юу
Энд яригдсан мөнгө бол зүгээр л зах сэжүүр нь. Хэдэн ч тэрбумыг амласан байж мэднэ өгсөн ч байх . Монголчуудыг нөгөө л Элбэгдоржийн үгэнд хууртдаг байсан хэвээрээ гэж бодож байна. Луйварчдаа таньдаг хэн худлаа сенсаацлаад байгааг ухаардаг болсон. Хөгжлийг урагшлуулах, ноогдол ашгийг нэмэгдүүлэх ,Утаа угаар түгжрэл бүхнийг шийдэхийн төлөө ажиллаж бөйгаа засаг төрийн эрхийг булаана гэх шиг улангассан бух шиг луйварчингуудад итгэх монгол хүн бол байхгүй иргэд 99% ерөнхий сайдаа дэмжиж байгаа шүү
demjij baina amjilt
Алтан шагай зөв асуудлыг олж жагсаал зохион байгуулж байгаад талархаж,дэмжиж байна..
ЕС даа дэмжинэ ээ
Zuv shu.demjij bn
Хулгайч нарын троллууд жагсаж ард түмнийг турхирч хулгайч авилгачдын талаар нэг ч үг хэлдэггүй шүү.Ард түмэн засгийн газар ерөнхий сайдаа дэмжиж босох цаг ирж яваа шүү.Лодойсамаргаанд ял сонсгох цаг ирнээ.Ард түмний шүүх байгуулж авилгачдыг шүүхтэйн шүүхийг УИХ д шаардах эрх ард сонгогч бидэнд бий шүү.
Чд-ийн засаг дарга Мандуул зб сан уу. Шоронд байгаа аюурсайхан шоронгоос удирдаж цэргүүдээ явуулсан уу.
Ккк бас л МАНгар шүү
Энэ залууг бодитой үнэн мэдээлэл өгсөн байлгүй дээ Лодой хариу барих бооов уу?
Зөв зүйтэй санал бна дэмж ж бна эхлүүлсэн ажилаа дуустал хийдэг эх орон хөгжиж муу санаатнууд зайл
1991 onoos hoish mongoliin ard tumniig ulsgulun yaduu bailgadab buh hun idsen hurunguu uguud ergeed odoo butsaagaad ugchuuch Ur huuhed ni medej bgaa shde Uruu tul Bidnii huch hudulmuruur bayajsan baij Yagaad bidniig ulniihan ged bgam
Hulgaich zolbinguud uruu tul Ur chini uldeh horhoo shuu Bayan bqij bolno Buyan huraaj chadku shuu