СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сайд асан Б.Энх-Амгаланг ялласан нь хардлага дагуулж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногийн дундуур, 2025 оны хоёрдугаар сарын 5-нд ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан хоёрыг шүүх хурал болов. Шүүх З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноов. Улс төр, бизнесийнхний тэмцэл тулааны дуулиан дундуур гарсан шүүхийн энэ шийдвэрт хачирхаж гайхсан хүн олон байна.

Яагаад гэхээр, Анхан шатны шүүхийн олон нийтэд зориулсан гэх албан ёсны мэдээлэлд “...НПГ-аас шүүгдэгч З.Энхболдыг “...Улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгохоор бусдад нөлөөлсөн” гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг шүүх хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж, З.Энхболдыг дан ганц мэдүүлгээр яллаж байгаа нь хуульд заасан хөдөлбөргүй нотлон тогтоох шаардлагыг хангаагүй буюу нотлогдвол зохих байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэж, түүнийг цагаатгав. Харин .

Харин АТГ-ынхан 2023 оны хавар, тавдугаар сард “…З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг прокурорт хянуулахаар өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тэдний өмгөөлөгч нар нь УЕПГ-ын газарт гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх мэдээлэл бий” гэж мэдээлсэн. Өвөл нь, арваннэгдүгээр сард НПГ-аас уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл энэ хоёр эрхэм хоёулаа “…Бид бие биеэ улстөрчийн тухайд мэднэ. Хувь хүний хувьд танихгүй” л гэцгээсэн. Хамгийн гол нь хууль хяналтынхан тэднийг буруутгахдаа “… УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон. .

Үүнийг зүгээр л нэг энгийн логикоор авч үзье. Энд анх хоёр хүний харилцааны асуудал яригдсан байгаа юм. . Ингээд энэ үйл явдлын логик алдагдчихсан. Гэхдээ шал өөр “логик” гарч ирэв. .

Нөгөөтэйгүүр, иргэн Б.Энх-Амгалан ингэж ял аваад шууд хорих анги руу ачигдлаа. Тэрээр хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүн байсан. Гэтэл өнөөгийн УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Дээд шүүхээс хорих ял аваад гурван сар болох гэж байна. Бүрэн эрх нь хэвээрээ л яваад байна. Энэ зуурт, УИХ-ын намрын чуулганыг хаасны дараахан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “…Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд бүх иргэн, байгууллага заавал биелүүлнэ” гэдэг Үндсэн хуулиа хааш нь хийх вэ. Ер нь Үндсэн хуулиас давсан ямар ч дарга байдаггүй юм даа” гэсэн нь бас толгойд бууж ирэв. Нээрэн, иргэн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар хоёрын Үндсэн хуулийн өмнө зогсох ялгаа нь яг юу юм бол оо?!

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 27 (7523)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ХУУЛЬЧ
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

З.ЭНХБОЛД ЯЛ ЗАВШДАГ ЗЭВҮҮН НОВШ !!! ЭНЭ ХУЛГАЙ ЛУЙВАРЧИД УРДААС МАШ НАРИЙН ТООЦОЖ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛ ! ЦАГДАА , ПРОКУРОРЫН МЭДЛЭГ ЧАДВАР ДУЛИМАГ ! ЗОРИГ ЗҮРХГҮЙ ! ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ БУС ! АЖИЛ АЛБАНДАА ХАЙНГА ХАНДДАГ ! АВИЛГАЖСАН БАЙДАЛ ! З.ЭНХБОЛД МЭТИЙН НОВШНУУДАД ЯЛ ЗАВШИХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА !!! АВИЛГАЧ ЛУЙВАРЧИН Б.ЭНХАМГАЛАНД ХАРИН Ч ЯЛ НЬ ХӨНГӨДСӨН !!!

Мэдэхгүй
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Өмнөх кометоос харвал тооцоо хийсэн хэрэг завшдаг юмуу гэмээр.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хэрэг хийсэн бол үг дуугүй яп эдэл Эргэж новширч хэн нэгэгтээ барьцалдаж чалчигнах шаардлагагүй Нэг л хууль тайлбарлах гэж оролдсон их мэдэгч

Ловор
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Л.Энх Амгалан хайран бна.маш чадвартай,үндэсний аюулгүй байдлын мэргэжлийн хүн юмсан,гаднаас захиалгаар л намнав бололтой..

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энх амгалан давж заалдах шүүхээр ялж гарч ирээд Бор тээгийн талаар Амарбаясгалантай холбоотой асуудлыг шууд нууц зүйлүүдийг нь зарлах гээд байгаа.

зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Дархан, Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдож байсан Б.Энх-Амгалан хүн бол ёстой уран худалч нэгэн. Дарханыг самраад дараа нь Говь-Алтай хөлдүү хүүрнүүдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглаад бүх сумыг нь засмал замтай болгоно гэж худал хэлээд УИХ-д суусан. Говь-Алтайд нэг ч ажил хийгээгүй. Өөрсдийн хүмүүсээ л албан тушаалд ганц нэг томилсон байх. Шоронд орох гээд мэдүүлэг өгч байхдаа Нарансэвстэй л гээд хуцаад байсан ийм л тэнэг хүн дээ. Хууль харин ч бага ял оноолоо. Хятадад бол цаазлах байсан байх шүү!!!!!! З.Энхболдыг энэ луйварчинтай харьцуулах юм биш. З.Энхболд бол жинхэнэ төрийн хүн.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Дархан, Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдож байсан Б.Энх-Амгалан хүн бол ёстой уран худалч нэгэн. Дарханыг самраад дараа нь Говь-Алтай хөлдүү хүүрнүүдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглаад бүх сумыг нь засмал замтай болгоно гэж худал хэлээд УИХ-д суусан. Говь-Алтайд нэг ч ажил хийгээгүй. Өөрсдийн хүмүүсээ л албан тушаалд ганц нэг томилсон байх. Шоронд орох гээд мэдүүлэг өгч байхдаа Нарансэвстэй л гээд хуцаад байсан ийм л тэнэг хүн дээ. Хууль харин ч бага ял оноолоо. Хятадад бол цаазлах байсан байх шүү!!!!!! З.Энхболдыг энэ луйварчинтай харьцуулах юм биш. З.Энхболд бол жинхэнэ төрийн хүн.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.