Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод шинээр барьж буй орон сууцад гал гарчээ.
"Арвайхээр сумын Онгийн 13 дугаар багийн 48 айлын найман давхар орон сууц шатаж байна" гэсэн дуудлага өнөөдөр /2025 оны 2 дугаар сарын 10/ өдрийн 13:22 цагт Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн томилгоот ээлжийн алба хаагчид, бэлтгэл ээлжийн алба хаагч шуурхай очиж, гал түймрийн тархалтыг зогсоожээ.
Гал түймэр унтраах үйл ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, "Онги ус суваг" ТӨХК алба хаагчид ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна. Энэхүү орон сууц нь ашиглалтад ороогүй байсан тул гал түймэрт иргэд өртөөгүй талаар онцгой байдлын байгууллага мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нөгөө гал дэмждэггүй сайхан хөөс нь энэ үү.. Одоо хөөсөн дулаалгатай орчин үеийн байр худалдаж авч амьдарна гэхээс айж бна шүү...Хэзээ шатах бол гэж айж амьдрах юм уу...
чанар маш муутай, хий хөөсөрсөн үнэтэй, хэдхэн компаниуд нь үгсэж үнээ нэмдэг аймаг орон нутгийн орон сууцны нөхцөл ийм л байгаа, мөн улсын комисс маш муу ажилладаг, стандарт хангасан барилга байхгүй болоод байнаа, нэг арга хэмжээ авч өгөөсэй
Ystoi aimshigtai bnaa