УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санаачилга гаргаж, УИХ-ын даргад өргөн барихаар гарын үсэг цуглуулж эхлээд байна. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа дэмжиж гарын үсэг зурсан.
Тэгвэл УИХ-ын гишүүд энэ санаачилгыг эсэргүүцэж буй аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Уянга дараах байр суурийг илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Манай улсад аливаа том төсөл хөдлөхөд гадны хөрөнгө оруулалт нэн чухал. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн их хардаг зүйл нь “Улс төрийн тогтвортой байдал”. Монгол Улсын Засгийн газрыг богино хугацагаанд олон том ажлууд амжуулсан гэж би хардаг.
Сүүлийн хоёр гурван сард л гэхэд:
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ болох Монгол Хятадын Засгийн Газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх үүд нээгдсэн. Барилгын ажил нь өнөө маргаашгүй эхлэхээр хүлээгдэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлснээр баруун бүс нутгийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм.
Францын Орона групптэй Зөөвч-овоо, Дулаан-уул ордыг ашиглах маш том гэрээг амжилттай хийж чадсан. Ач холбогдлыг нь Монголчууд бид бүгд сайн ойлгож байгаа. Оюутолгойгоос хойш хийгдээгүй, барууны гуравдагч хөрштэй хийсэн гээд улс төрийн ач холбогдол ч их.
Чингис үндэсний хуримтлалын сан ажиллаж эхэллээ. Уул уурхайн том төслүүд улс орны эдийн засагт олон хэлбэрээр үр өгөөжөө өгдөг. Баялгийн сан бол шууд хувь хүнд өгөөж нь хүрдгээр онцлог байдаг.
Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замын хил холболтын гэрээг энэ оны хоёрдугаар сарын 14-нд эцэслэх гэж байна. Энэ олон жил яригдаж гацаж өнөөдөр л нэг шийдлээ олж байна. Сайн муугаар хэлэгдэж байгаа ч энэ бол манай улс оронд маш чухал гэрээ. Өнөөдөр бид экпортын орлогын 94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээр олж байна.
Бүтэн жил ч болоогүй байгаа Засгийн газар өнгөрсөн хугацаанд ямар олон ажлыг хийж чадав. Цаашид энэ эрчээр нь хүлээлт үүсгэж буй том төслүүдээ, хүлээгдэж буй шийдлүүд дээрээ ажиллуулмаар байна. Өнгөрсөн хугацаанд бид хангалттай улс төржсөн шүү дээ. Одоо жаахан ажил хийцгээе гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ажлыг нь хийлгэхсэн. Оюунэрдэнийгсолиод өөр ажил явуулах хүн, хүч бн уу.
үнэн шүү ажлаа хийг л дэ халж сольсноор юү хожих вэ халаа сэлгээ хийхэд бас нэг үймээн бужигнаан ажлаа урагшлуулах хамаг цагаа алдана энд хэн хохирно гэж бодож бна хүмүүсээ бодоорой
УТААТАЙГАА ТЭМЦЭЭЧЭЭ УЯНГА ГИШҮҮНЭЭ. ӨӨРӨӨ БА ГЭР БҮЛИЙНХЭН ЧИНЬ АРАЙ ИХТИАНДАР ШИГ УУШИГТАЙ БИШ БИЗ ДЭЭ.
Яаг үнэн шүү одоо улс төр минь догтвортой байх нь чухал байгаа энэ үед Лодой мэтийн урвагчид өөрөөн улс төрөөс зайлсан нь дээр
ЗӨВ ЗӨВ ТӨРӨӨ ТОГТВОРТОЙ БАЙЛГАЖ АЖ АМЬДРАЛАА САЙЖРУУЛЦГААЯ
Ёстой зөв. Лодойсамбуу бол Элбэгдоржийн хүн. Энэ ЗГ унагаж улс орныг минь урдынх шигээ байлгах нь
Элбэгээ MCS тэргүүтнүүд шээс нь гоожих нь. Үндэслэлгүй хөрөнгажсөн нөхдийн хөрөнгийг хураах хууль удахгүй батлагдана. Бүр ч шээс нь гоожих байлгүй
За энэ бөгс долоогч хүүхэн болж үз улс орныг сүйрүүлэх ураны гэрээ мөн гэр бүлээрээ угаартаж эрсдэлд орох нь тэгээд зөв гэж байгаамуу Тэнэгээ
энд сэтгэгдэл үлдээсэн.сөнөж далд орморууд монголоо сөнөөж байж дуусах байх, өмххй далд орморууд
Golog mini ard tumen chini uheed duuslaa Chamd bol yu ch bish uu
Golog mini ard tumen chini uheed duuslaa Chamd bol yu ch bish uu
Golog mini ard tumen chini uheed duuslaa Chamd bol yu ch bish uu
Golog mini ard tumen chini uheed duuslaa Chamd bol yu ch bish uu
Яг зөв одоо ажлаа хийж хэрэгтэй.улс төржихээ болих хэрэгтэй энэ улс ард түмэн маань хэцүү бна даа
Олон хүний амь үрэгдэх хамаагүй юу? Танай намд өөр ажил хийчих хүн алга уу? Сонгогчиддоо нүүр тулж наад юмаа яриад үздээ. Төрийн ажлын залгамж халаа гээч юмыг танай намынхан мөрддөггүй болохоор өөр юм ярьж чадахгүй болтлоо доройтож дээ.