СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-09

О.Хангай аваргын санаачилгаар Ерөнхийлөгч “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт оруулжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 6-ны өдөр зарлиг гаргаж, “Эхийн алдар” одонгоор шагнах журамд өөрчлөлт оруулжээ.

 Энэхүү өөрчлөлтийн саналыг анх Монгол Улсын аварга О.Хангай гаргаж, Ерөнхийлөгчид хандаж байжээ. Тэгэхээр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг хүүхэд нь нэгээс дээш нас хүрсэн үедээ эндсэн бол эхийн II одон авах боломжтой болж буй юм.  

Аварга О.Хангай энэ талаар: 

-Одоогоос жилийн өмнө Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өөрийн цахим хуудсанд болон Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт гаргаж саналаа илэрхийлж байсан.

Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэсэн байна.

Тиймээс хүүхэд нь 1 нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одонгоор шагнуулах материалаа харьяа сум дүүрэг, хороондоо өгөх боломжтой боллоо.

Эцэг эх биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд орших үрсийгээ илүү тодоор санан дурсах өдөр ирэхнээ. Ээжүүдийнхээ өмнөөс баяртай байна гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

лхагвасүрэн
1 сарын өмнө
116.206.83.106

Баярлалаа Хангай аваргадаа

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Хүүхэд төрүүлсэн нь үнэн болохоор ийм шийдвэр гаргасанд баярлалаа.

Хатанбаатар г
1 сарын өмнө
116.206.83.106

Баялалаа

Ядамсүрэн Нарансайхан
1 сарын өмнө
116.206.83.106

Үнэхээр баярлаж байна..Хангай аваргыг санаачлагч гарахад дэмжиж байсаан..Би оюутан байхдаа анхны хүүгээ 1 нас 2 сартайд нь өвчний улмаас алдсан .Түүнээс 1991 онд хүүгээ 1993 онд охиноо 1995 онд бага хүүгээ төрүүлээд одоо хүүхдүүд маань бүгд аав ээж болцгоосон ..

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Баярлалаа

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Баярлала би одоо 5 хүүхэдтэйбас 1 одон ач болох юм бна гэж баярлалаж бна 1987 онд 1989 он 1991 1995 1998 2006 гээд 6 хүүхэдтэй байхаас 1998 он 2 нас хүрээд индсэн юм 1 одон авч болно гэж ойлгох уу

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Уучлаарай ийм зүйл хэлж байгаад.Гэхдээ энэ одонгийн учир утга алдагдахгүй гэж үү.4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөж эх орныхоо бүтээн байгуулалт хүн амд хувь нэмэр оруулсан хүнийг шагнаж өгдөг гэж ойлгоод байгаа.Гэтэл 1 хүүхэд нь хэдийнээ байхгшй болсон байхад тоонд оруулна гэдэг.Монгол эхчүүд маань ухаантай даа эхийн одон авах хүсэлтээ өгөхдөө нэгийг эргэцүүлэн бодно бизээ.Өөд болсон үрээ өөр аргаар дурсаж болох байхаа.Ум ма нэ бад ми хум

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.