Менингококкын халдвар авсан нэг хүүхэд нас бараад байгаа билээ.
Иймд Эрүүл мэндийн яамнаас эхний ээлжинд 2000 тун вакцин худалдан аваад байна. Дээрх вакциныг эхний ээлжид халдварын тохиолдлуудын ойрын хавьтлуудад болон эрсдэлт бүлгийнхэнд хийхээр төлөвлөсөн байна.
Вакциныг маргаашнаас хийж эхлэхээр болжээ. Нийт 1700 гаруй хүнд эхний ээлжинд вакцин хийнэ.
Менингококкын халдвраас сэргийлэхийн тулд даарахгүй, дулаан явж, маск зүүж, гараа сайн угаахыг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна.
Манай улсад 1972-1974, 1994-1996 онуудад энэ өвчний өргөн хүрээтэй тархалт дэгдэж, жилд 3000 гаруй хүүхэд энэ өвчнөөр өвдөж, зуу гаруй нь нас барж байсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.