СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ данснаас 25 сая төгрөг өөр рүүгээ шилжүүлсэн хэрэг гарчээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ утсыг булаан авч их хэмжээний мөнгө авсан хэрэг гарчээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 1-ний өдөр иргэн М-ээс ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадаа "Таксины жолооч миний данснаас 25 сая төгрөг шилжүүлж авсан байна" гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн цахим хаяг, дансны үлдэгдэл гар утас болон интернэт банкны код зэрэг хувийн мэдээллээ бусдад харуулахгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр зорчиж, өөрийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

ийм л эрсдэлтэй ш дээ. одоо бэлэн мөнгөөр үйлчилгээ хийхийг илүүд үздэг болсон байна лээ. зарим оронд хятадад сургуулийн төлбөрийг зөвхөн бэлэн мөнгөөр авна гэж анхаарулсан гэж тэнд сурдаг оюутан охин ярьж байна лээ.

зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

ийм л эрсдэлтэй ш дээ. одоо бэлэн мөнгөөр үйлчилгээ хийхийг илүүд үздэг болсон байна лээ. зарим оронд хятадад сургуулийн төлбөрийг зөвхөн бэлэн мөнгөөр авна гэж анхаарулсан гэж тэнд сурдаг оюутан охин ярьж байна лээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.