Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын V хуралдаан болов.
Хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийлээд Шуурхай штабын гишүүдэд агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг анхааруулжээ.
Өнөөдрийн хурлаар өмнөх хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийн загвар, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгаан эрчим хүч, хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох, урамшуулал олгох журмын төсөл, ариутгах татуургын “Туул-1” коллектор, Лаг боловсруулах үйлдвэрийн асуудал, Нийслэлийн авто замын сүлжээний l тойрог замын ажлыг санхүүжүүлэх боломжит хувилбаруудын талаар хэлэлцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Олон сая төгрөг, цаг хугацаа гэж байхаар төрийн контор, оффис, театр, намын байр гээд өдөр дутам ашиглахгүй объект хангалттай байна түүнд 2-3 сар оруулахад сайхан агаартай хот болно
хүмүүсээ аминдаа хайртай байлдаа алив осол гэмтлээс байнга сэргэмжтэй бай
нэргэсэн хойно нь хашгарав 700 гаруй амь яах вэ? Тэр сүнснүүд Оюун эрдэнэ чамайг тойрон эргэлдэнэ....
Зүгээр утаагаа шийд гэр хороололоо 3 сар үнэгүй цахилгаанаар хангаад хоёр жилийн дотор шийпэх шийдэл ол!!!! Битгий худлаа нэг ярьсан юмаа олон дахин худлаа шаа худлаа ярианд чинь залхаж гүйцлээ