СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2025-02-08

“Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээн болж байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, "Отгонтэнгэр" их сургууль хамтран ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулж буй “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах болж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Батнайрамдал, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, "Отгонтэнгэр" их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Одгэрэл нар болон Монгол Улсын 21 аймаг, нийлслэлийн есөн дүүргийн нийт 128 багийн 500  орчим сурагч, багш оролцов.

 

Мэтгэлцээнд оролцогчдыг төлөөлж, нийслэлийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн сурагч О.Билигт-Очир үг хэлсэн. Тэрбээр, мэтгэлцээн гэдэг сэтгэлгээний урлаг, мэтгэлцэгч гэдэг шинийг эрэлхийлж, гарц гаргалгаа хайгчийг хэлдэг тул ёс зүйтэй мэтгэлцэж,  үнэн бодит мэдээлэл түгээхийн төлөө өрсөлдөхийг тэмцээнд оролцогчдодоо уриалав. 

“Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээний нээлт мэтгэлцэгчид болон шүүгчдийн тангараг өргөх,  мэтгэлцээний клубуудэд гэрчилгээ олгох ёслолоор үргэлжилсэн. 

Гурван өдөр үргэлжлэх уг тэмцээнд нийт 128 баг “Сонгуульд санал өгөх насыг бууруулах эсэх”, “Электрон тамхины хэрэглээг бууруулах хамгийн зөв арга”, “Хиймэл оюун ухааныг УИХ-ын гишүүн ашиглах нь”, “Хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэх нь…” зэрэг нийгэмд тулгамдаад буй үндсэн найман шийдлийн хүрээнд мэтгэлцэх юм

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.