СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол, Узбекистаны засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан болж байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Ташкент хотноо болж байна.

Энэхүү Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь 1992 онд Узбекистан улстай дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа болж байгаагаараа онцлог юм. Түүнчлэн Узбекистан улс болон Төв Азийн бүс нутгийн улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр онцгой анхаарч байгаагийн илрэл нь энэхүү хуралдаан юм гэдгийг хоёр тал онцолж байна.

Узбекистан улс нь эдийн засгийн үзүүлэлтээрээ хөгжиж буй орны тоонд багтдаг, мөн далайд гарцгүй зэрэг манай улстай адил төстэй зүйл олон бий. Тиймд дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах, давуу тал нөөц боломжоо харилцан ашиглах, хоёр улсын худалдааны саад тотгорыг багасгах талаар хэлэлцэж, харилцаагаа өргөжүүлж байна.

Хуралдаанд Монгол Улсын талаас УИХ-ын гишүүн, Монгол Улсын ​Шадар сайд, Монгол, Узбекистаны ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од тэргүүтэй төр болон бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.