“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар олгосон.
Тэгвэл “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол энэ сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотод болохоор товлогджээ.
Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар оролцох юм.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Харбин хотноо болж буй "Харбин-2024" Азийн өвлийн наадмын хаалтын арга хэмжээнд оролцох тухай албан бус мэдээлэл байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ОЮУН-ЭРДЭНЭ МУНДАГ БАЙНА ШҮҮ, ИНГЭЛЭЭ ГЭЭД АМИА ХОРЛОХ ГЭЭД БАЙГАА ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ТҮҮНИЙ БООЛЫН БООЛ СУГАНЫ ҮС ШОДОЙ ХОЁРЫГ МОНГОЫЛН АРД ТҮМЭН МЭДНЭЭ, ТАРЫГ НЬ ТАНЬСАН.