Угаартаж нас барсан гэр бүлийн иргэдийг архины хамааралтай байсан гэх цагдаагийн байгууллагын илтгэх хуудас бүхий мэдээлэл олон нийтэд цацагдсан. Талийгаачдын хувийн мэдээлэл цацагдсантай холбоотойгоор ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:
-Юуны түрүүнд 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр болсон үйл яюдлын улмаас эрдэнэт хүний амь нас хохирч, ар гэр, төрөл, төрөгсдөд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсонд эмгэнэл илэрхийлье. Би энэ асуудлын эргэн тойронд болж буй үйл явдал, цагдаагийн байгууллагын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ХЗДХ-ийн сайдын хувьд мэдээлэл хийх юм.
Энэхүү хэргийн хохирогч ХЗДХЯ-ны харьяа Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн байлдагч О.Одбаяр нь албаа үлгэр жишээ, хариуцлагатай хааж байсан. Тус ангийнхаа үлгэр жишээ сайн дайчин байлдагч байгаа юм. Ийм учраас Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.
Хэд хэдэн мэдээллийг та бүхэнд хэлье. Энэхүү эмгэнэлтэй хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага, АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагын хувьд "Тавантолгой түлш" компанийн үе үеийн удирдлага, 2018-2024 оны хооронд удирдлага, ТУЗ-д ажиллаж байсан гишүүнээр ажиллаж байсан этгээдүүдэд холбогдох гэрээ, гэрээний биелэлттэй холбоотой асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг хэлье.
Мөрдөн шалгах явцад "Тавантолгой түлш" компаниас 29 нэр төрлийн хиймийн бодис, түүхий эдүүдэд мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ дунд барьцуулагчтай холбоотой асуудал шалгагдаж байна. Асуудал гарвал хариуцлага тооцно. Зөвхөн энэ сарын 23-ны асуудал бус монгол хүний эрүүл мэнд, амь нас яригдаж байгаа учраас энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана. Утааны сонсгол болсон. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн зүгээс тодорхой мэдээллүүд ирүүлсэн.
Хүний хувийн эмзэг байдлын агуулсан мэдээлэл өчигдөр 21:00 цагийн орчимд цахим орчинд анх цацагдсан. Энэ нь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Хувь хүний нууцад халдсан, задруулсан бол тав хүртэлх жилийн ялтай. Энэ бол зориудаар тараасан мэдээлэл гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Өчигдөр шөнө ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзулаар ахлуулсан яаралтай ажлын хэсэг байгуулагдсан. Энд онцлоход, тараасан хуудсанд дурдсан зарим мэдээлэл цагдаагийн байгууллагад огт байхгүй мэдээлэл байсан. Үнэнтэй нийцэхгүй ташаа мэдээлэл ч байсан. Зориудаар тараасан мэдээлэл гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Хувийн мэдээлэл задруулалтад цагдаа оролцсон байвал ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлнө. Ийм зүйл хийсэн хүмүүс зайлшгүй хариуцлага хүлээнэ. Цагдаагийн байгууллага бүх хүчээрээ энэ хэргийг илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа гэдгийг хэлье.
Мэдээлэл хийсэн байлдагчийг хууль сахиулах байгууллагын алба хаагчид хамгаална. Шаардлагатай бүхий л тусламж дэмжлэг үзүүлнэ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сэтгэл санааны энэ хүнд үед тэр хүний ямарваа нэг эрхэд халдсан үйл ажиллагаа явуулж болохгүй. Яагаад хохирогч ийм хүнд үед нь талийгаачдын хувийн мэдээллийг цацав гэдэг нь анхаарал татаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төр нь эзэнтэй байвал түмэн олон амгалан бна.
Аргагүй л ажилаа мэддэг сайд даа
Төр төмөр нүүр гаргах цаг болсон.Захиалгаар хийгдсэн бол хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.
Хохирогч О байлдагчийн хувийн орон зайд хэт хальсан байдалд гүнээ харамсаж байна.Хүүгийн энэ их сэтгэл санааны цочролд орсон үед нь ээж болон хүүгийн талаар нийгэмд таагүй мэдээллүүд байршуулсанд гайхаж байна.
Энэ хүүг сэтгэл санаа нь маш хүнд байхад ярилцлага авсан сэтгүүлч юу бодож элдвийн юм асууж байна вэ. Тэр сэтгүүлч ямар зорилго сануулав. Зовж шаналж байгаа хүнээс ярилцлага авдаг СЭТГҮҮЛЧИД одоо болих хэрэгтэй.