СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-02-06

Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Манай улсад менингококкт халдварын томоохон дэгдэлтүүд сүүлийн 10 жилд буюу 2004-2006 онуудад 70-80 өвчлөл, 6-8 нас баралт бүртгэгдэж, 2007 онд 167 тохиолдол, 10 нас баралт бүртгэгдэж байв. Улмаар 2008-2009 онуудад 2-14 насны хүүхдийг вакцинжуулснаар 2010 оноос өвчлөл огцом буурч жилд 20-40 тохиолдол бүртгэгдэж байсан. Харин энэ жилийн тухайд 10 жилийн давтамжийн дэгдэлтийн үе болж байна гэж мэргэжилтнүүд хэлж байна.

“Менингококкт халдварын вакцин нь товлолт бус тархвар зүйн вакцин буюу халдвар гарсан үед хийгддэг вакцин юм. Тиймээс вакцины хадгалалт хугацаа хэтрэлтээс хамааран байнгын нөөцгүй бөгөөд ирэх долоо хоногт ирэх 2000 тун вакциныг хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ” гэж Эрүүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдээд байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.