СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-06

🔴LIVE: ХХААХҮЯ-наас стандартын шаардлага хангасан үхэр, хонины махны өргөтгөсөн худалдааг "Аса арена"-гийн гадна талбайд зохион байгуулж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

ХХААХҮЯ-наас стандартын шаардлага хангасан үхэр, хонины махны өргөтгөсөн худалдааг "Аса арена"-гийн гадна талбайд зохион байгуулж байна. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довжинсүрэн, "Цалуут импекс" компанийн борлуулалтын менежер Ж.Орхонтуул нартай ярилцлаа.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довжинсүрэн:
-Цагаан сарын баяр болох гэж буйтай холбоотойгоор ХХААХҮЯ, Махны холбоотой хамтран махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Мах экспортод гаргадаг 30 орчим аж ахуй нэгжүүд оролцож байна. Нийслэлийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлье гэж Махны холбоо, аж ахуй нэгжүүд санал нэгдээд ХХААХҮЯ-нд санал тавьсан.
Энэ хүрээнд манай яамны зүгээс, Нийслэлийн захирагчийн албатай хамтраад "Аса" циркийн гадна талбайд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. . Өчигдөр эхэлсэн махны өргөтгөсөн худалдаа хоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ. Үнийн хувьд "Хүчит шонхор" захын үнээр борлуулж байна.
Махны эрэлт хэрэгцээ их байх юм бол хотын баруун, зүүн бүс болон гэр хороололд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна гэв.

"Цалуут импекс" компанийн борлуулалтын менежер Ж.Орхонтуул:
-Мэдээлэл аваад иргэд өнөөдрөөс мах худалдан авч байна. Худалдан авагчдын хувьд махны үнэд сэтгэл хангалуун байна. Хонины гулууз махыг кг-ийг нь 12500 төгрөгөөр худалдаалж байна. Зах зээлд кг нь 13500-14500 төгрөгийн үнэтэй байгаа. Өргөтгөсөн худалдаанд манай компани хонины гулууз борлуулж байна.
Манай "Цалуут импекс" компани 2019 оноос махны экспорт хийх чиглэлээр байгуулагдсан. Экспортын үйлдвэр. Хонины гулууз болон үхрийн махыг экспортод гаргадаг. Иран, Ирак, Катар улс руу мах экспортолж байна гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.