СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-06

🔴LIVE: Сайжруулсан түлшний угаараас болоод гурван дүү, ээжийгээ алдчихлаа. Миний амьдрал маш бүрхэг болчихлоо

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

БГД-ийн 22-р хороонд 1 дүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан. Уг харамсалтай үйл явдалтай холбогдуулан гэр бүлээс нь үлдсэн цор ганц хүү нь цэргээс чөлөөгөөр ирж, олон нийтэд хандаж мэдээлэл хийв.

Гэр бүлийн зургаан гишүүнээ угаарын улмаас алдсан 18 настай хүү:

-Надад маш хэцүү байна. Миний хувьд дөрвөн дүүгээ ээжийгээ алдчихлаа. Миний юугаа ч мэдэхгүй жоохон дүү нар 6,9,15,17 настай байсан. Ээж минь хамаатны ах маань бас нас барсан. Ахын маань бас бага охин хүүхэд байсан. Яах учраа үнэндээ олохгүй байна. . Би хэнд хандахаа мэдэхгүй байна. Өмгөөлөгч аваагүй байна.

Миний хувьд шилжин томилолтоор Увс аймгаас Сүхбаатар аймаг руу шилжсэн. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 18-нд ээжтэйгээ утсаар ярьсан. Ээж минь “Ирээдүйн талаараа ярьсан. Эхнэр авах боллоо доо” гэж ээж минь хэлж байсан.

Хамаатны ах тайван байгаарай гэж хэлсэн.

гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Маш харамсалтай. 17 настай охин дүү нь миний охинтой нэг ангийн үй зайгүй найзууд байсан. Манай гэр бүл ч энэ явдлыг сонсоход маш хүнд байсан. Энэ хүү гэр бүлийнхээ 6 гишүүнийг алдсан бүүр хэцүү байгаа. Төр засаг энэ хүүд нөхөн олговор заавал олох хэрэгтэй

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Үнэхээр сэтгэл өвдөм үйл явдал болсон. Харамсахын дээдээр харамсаж байна. Сураг сонсох нь ээ угаар мэдрэгч нь ажиллаагүй гэж бсан. Хүмүүс минь байнга сэрэмжтэй байх л хэрэгтэй бна . энэ хүүгийн ээж уг нь хороондоо ажиллаж байсан, угаарын тухай мэдлэгтэй нэг нь гэж сонсож байсан. Харамсалтай бна

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

энэ дүүд Өмгөөлөгч хэрэгтэй бна шүү тус дэм болоорой.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.