СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-02-06

“Чандмань налайх” ОНӨААТҮГ-ын газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлэв

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 долоо хоногийн өмнө

Налайх дүүргийн орон сууцуудын инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир усны нийлүүлэлт зэргийг хариуцдаг “Чандмань налайх” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Г.Чулуунбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Прокурорын байгууллага нэг дүгээр сарын 27-31-нийг хүртэлх хугацаанд эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын хоёр хэрэг багтсан юм. Түүний нэг нь дээрх албан тушаалтанд холбогдох хэрэг.

аж. Улмаар тухайн газарт нь аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сүккистар тур” гэх компани орон сууц барьсан юм байна. Уг нь хууль журмаараа нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж нураах, эсэхийг шийдвэрлүүлэх ёстой аж. Гэтэл Г.Чулуунбат үүнийг зөрчин өөрөө нураах шийдвэр гаргасан хэрэгт холбогджээ. Тиймээс НПГ-аас түүнд албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1-2-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.