СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-02-06

ЭХЭМҮТ-ийн хашаанд хоёр хүн хутгалсан, хар тамхи борлуулагчийг зургаан жил хорино

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 долоо хоногийн өмнө

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн хашаанд иргэд рүү хутга барин халдаж, автомашинаар дайрахыг завдсан бичлэг олон нийтийн сүлжээнд 2023 оны намар цацагдсан. Эл хэргийг өмнө нь нэг бус удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан Б.Отгонтөгс гэх эр үйлдсэнийг цагдаагийнхан илрүүлэн баривчилсан билээ.

Тэрбээр 2023 оны есдүгээр сарын 18-нд Баянгол дүүргийн XI хорооны нутаг, ЭХЭМҮТ-ийн хашаан доторх онгоцны зогсоолын орчимд иргэн Т.С, С.А нарыг хутгалсан юм. Б.Отгонтөгс Т.С-тай зээлдсэн мөнгөнийхөө өр, авлагаас болж маргалдан эрүүл мэндэд нь ийнхүү халдсан байдаг. НПГ-аас Б.Отгонтөгсөд Эрүүгийн хуулийн 10.1-2.6-гийн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг хөнөөхийг завдсан”, мансууруулах бодис худалдсан, худалдах зорилгоор хадгалж, тээвэрлэсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр Т.Хүрэлтогоо гэдэг залууд мансууруулах бодис худалдсан хэмээн буруутгагдсан аж. Үүнээс гадна Т.Хүрэлтогоо нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагчаа үргэлжилсэн үйлдлээр удаа дараа зодож, гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон байдаг. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд юм. Шүүхийн шийтгэх тогтоолд хоёр шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар гомдол гаргасныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг хэвээр нь үлдээлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ өгч байгааялыг нь ээ

ЗОЧИН
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

ЭНЭ ОДОО ЯАГААД БАЙГААН АЙМШИГТАЙ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД ИЙМ БАГА ЯЛ ӨГДГИЙН

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.