УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж, шүүх шийдвэрээ гаргалаа.
Шүүх Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг цагаатгаж, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцжээ.
Тамгын газрын дарга асан З.Энхболд:
-Би хоёр жил гаруй хугацаанд шалгагдсаны эцэст цагаадлаа. "Зөвхөн гэрчийн мэдүүлгээр бусдыг яллаж болохгүй. Прокурор хариуцлаггүй байна. Энэ алдааг шүүх засах байх" гэж шүүх дээр хэлсэн. Шүүх зөв шийдвэр гаргаж байна. Угаасаа 1937 онд хоёр хүн бариад, нэгээр нь нөгөөг нь японы тагнуул гэж хэлүүлээд буудаад байсан тэр сургамжаас хойш нэг хүний мэдүүлгээр нөгөөг нь ялладаг байдлыг болиулчихсан.
1992 оны Үндсэн хуулиас хойш бүр нарийн тодорхой болсон. Прокуроруудын арга ядсан байдал нь шүүхийн хаалга давж чадахгүй болсон гэдгийг ойлгох хэрэгтэй.
"Эрдэнэс Тавантолгой" компанийг хувьчлалгүй, Монгол Улсын иргэддээ, Засгийн газарт авч үлдсэний төлөө бүлэглэлийн өс хонзон явсаар байгаад намайг шүүхээр оруулж байна шүү дээ. Шүүх эрүүл байгаа юм байна. Прокурорууд дотор ч эрүүл зөв хүмүүс бий. Саяны хэргийн хяналтын хоёр прокурор бол ажлаа мэдэхгүй нөхдүүд байна.
Прокурорууд ялласан үндэслэлээ тайлбарлаж чадсангүй. Тэдэнд баримт байгаагүй. Зөвхөн улстөрийн захиалгаар яллах гэж оролдсон. Нүүрсний хэрэг гээд 17 хүний нэрийг зарлаж байсан. Тэднээс зөвхөн намайг улс төрийн зорилгоор холбогдуулах гэж оролдлоо гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн зөв ялсан байна.
Хүзүү шигээ богино ухаантай хүний хийж байгаа ажил гэж харагдаж байна. Ашгүй үнэн яллаа.Баяр хүргье. Ерөнхийлөгчид нэр дэвшээрэй, ард түмэн дэмжээд л өгнө.
Баяр хүргэе
Ёстой үнэн ялдаг цаг
Та бол цэвэр хүн шүү. Танд сайн сайханыг хүсье
Зангарагтай улс төрч шү..ёрөнхийлөгчийн зиндаатайхүн.
Argagui turiin har hundee.unen zuvuur shiidegdej dee.
Дээ дөнгөж саяхан л энэ нөхөр шиг муу амьтан байгаагүй шиг санагдахын тиим л сайн байсиим бол олон жилиин өндөр албанаас нь хииж бүтээсэнииг нь л лав дуулаагүй хамсарсан хулгайчидын л нэг ш дээ ямар замаар шүүхииг ял ан нь сонин биш тэртээ тэргүй гэм буруун тогтоогдчихсон хулгайчидаа зиндаанд эрэмбэлсэн улс шдээ бид чинь.тэхдээ иим пялдага баймааргүйээ. Үнэнд ойр дуугүй бсан нь дээр шүү. Ер нь бол хөгжил чинь өөрөө цэвэрлэгээгээ хиигээд гараад ирнэ одоохондоо тэд алга ба га.
Уг хүн нь Ухаалаг амьдралын зөв замаар явж буй хүн юмаа