СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурлын шийдвэр өнөөдөр эцэслэгдэнэ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр шүүх шийдвэрээ гаргана. 

Шүүх хурал 09:00 цагт эхлэх бөгөөд шүүгдэгч болон өмгөөлөгч нар эцсийн үгээ хэлэх юм. Түүний дараа шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж, шийдвэрээ гаргана. 

Тус хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн оны гуравдугаар сард болж, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж байв. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох баримтыг шүүх анхаарч үзээгүй хэмээн анхан шатны шүүх рүү буцаасан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.