СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-04

2017-2024 онд угаарын хийн хордлогоор 779 иргэн нас баржээ

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
15 цагийн өмнө

Монгол Улсын хэмжээнд угаарын хийн хордлогоор найман жилийн хугацаанд 779 иргэн нас барсан гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өгөв. 

“Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал товч мэдээлэл хийсэн юм.  Тэрбээр мэдээллийн эхэнд 70 гаруй хүн оролцож,  28 хүн зуух, түлшний технологийн шийдлүүдийн хүрээнд танилцуулга хийснийг онцлов. Түүнчлэн хэлэлцүүлгийг зохицуулагч болохоос дүгнэлт гаргах эрх бүхий хүн биш тул оролцогчдын давтагдсан саналыг дурдсан юм. 

Энэ үеэр сонсгол даргалагч Ж.Чинбүрэн, өчигдийн сонсголын үеэр угаартаж нас барсан иргэдийн тооны зөрүүгээс маргаан дэгдсэн тул энэ дагуу албаны эх сурвалжаас мэдээлэл авсныг хүргэв. Шүүх шинжилгээний ерөнхий газрын мэдээллээр гэснийг уламжлав.

Сонсгол оролцогчдын мэдээлэл, танилцуулгаар үргэлжилсэн. Нийт 31 иргэн асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Иргэдийн зүгээс ч гэр хорооллын 200 гаруй мянган өрхийн янданг цөөлөхийн тулд утаа, агаарын бохирдлыг бууруулахад ногоон зээлийг өргөжүүлж ахмадуудыг хамруулах, урт хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр, дунд хугацаандаа гэр хорооллыг хийн түлшрүү шилжүүлэх, богино хугацаанд монгол эрдэмтдийн инновац шингэсэн бүтээгдэхүүнүүдийг нэн тэргүүнд нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн саналуудыг хэлэв.

"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" ерөнхий хяналтын сонсголыг хааж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, Эмч хүний хувьд хэлэхэд эл сонсголоор утаа эрүүл мэндэд асар их муу нөлөөтэй байгааг монгол эрдэмтдийн дэлхий даяар хэвлэгддэг сэтгүүлд хэвлэсэн мэдээллийг олон нийтэд хүргэж, олон шинжээчдийн нотлох баримтаар ил гаргасан гэдгийг дурдав. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд гарсан нэг дэвшил нь түүхий нүүрсээ түлэхээ зогсоосон. Түүхий нүүрсээ түлсээр байсан бол хорт хавдрууд, нярай, ургийн эндэгдлүүд зогсохгүй байсныг онцлов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.